УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Ард Аюушийн удмыг залгамжлан Монголын төрд зүгтэж явна
Энэ удаагийн «Өглеөний хүн»-ээр УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг онцолж байна. Түүний хувьд өглөөний 06:30 цагт сэрээд гэрийнхээ ойр орчмоор алхаж биедээ ачаалал өгөхөөргүй спорт дасгалыг тогтмол хийж хэвшсэн байна.
Ингээд 15-30 минутын турш алхалтын дасгалаа хийчихээд өглөөний хөнгөн цайгаа уудаг. Гэхдээ түүний өглөөний унд тун хөнгөн хэлбэрийн өөрөөр хэлбэл арвайн гурил зуураад л идчихдэг эрүүл хооллолтыг эрхэмлэдэг, нэгэн аж. Цайлж дууссаны дараагаар тухайн өдрийнхөө өмсөх хувцсыг индүүдчихээд, 09:00 цагт гэрээсээ гарч, Төрийн ордонд очдог байна. Ажлын өрөөндөө ирж тухайн өдөрт гарсан хэвлэлүүдтэй нэг цаг орчим танилцчихаад ажлаа эхлүүлдэг заншилтай. Тухайн өдөр нь хуваарь ёсоор байнгын хороо, чуулган, намын бүлгийн хурлууд товлогдсон эсэхээс шалтгаалж тойргийнхоо иргэдтэй уулзах цаг заваа зарцуулдаг гэнэ. Ачаалал ихтэй өдөр бол 20 иргэнтэй уулзах нь хэвийн үзэгдэл шахуу болжээ. Түүнээс гадна хүүхдийнхээ хичээл сургуульд анхаарч багш нартай нь уулзах, чуулганы завсарлагаар холбогдох хуулийн материал, номнуудтай танилцах зэргээр өдөр өдрөөр түүний ажлын хуваарь янз бүр. Харин үдийн цайгаа 13-15 цагийн хооронд уудаг. Аль болох хөнгөн хоол салат, тараг, сүү голлон хэрэглэдэг УИХ-ын нэгтгэдэг байна. Ийнхүү унш-лагын цагийг номын сандаа өнгөрүүлдэг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 24.00-01.00 цаг гэхэд унтаж амардаг.
УИХ-ын гишүүн Г.Баяр-сайхан 1971 оны нэгдүгээр сарын нэгэнд Улаанбаатар хотод төрсөн. Хулгана жилтэй, матрын ордынх. 1978-1987 онд Зөвлөл-тийн гуравдугаар сургууль, 1987-1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн cypryyль төгсчээ. 1988-1997 онд АУИС-ийг Хүний эмч мэргэжлээр, 1998 онд АУИС-ийн магистр, 2005 ШУТИС-д Ph.D зэрэг xaмraaлсан. Ажил хөдөлмөр эрхэлсэн байдлын хувьд «Экологи» ХХК-д ерөнхий менежер, ЗГХЭГ-т ажилтан, «Экологи» группт менежер, ерөнхий захирал, Монголын Экологийн зөвлөлийн тэргүүнээр тус тус ажилладаг байна. Түүн ий гэргийг Б.Эрдэнэцэцэг Хүний их эмч мэргэжилтэй. Одоогоор гэр бүлийн бизнес эрхэлдэг. Хүү Б.Хубил: «International school of ulaabaatar» сургуулийн сурагч. Гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх дуртай, түүний хувьд кино үзэх, дардтс шидэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Янз бүрийн хуучны ном судруудыг цуглуулах дуртай. Агаар салхинд гарч, уул хадаар алхаж, алсыг ширтэх дуртай эрхэм гишүүний аав Ж.Гарьдхүү монголчууд анхдагч экологийн чиглэлийн «загалмайлсан эцэг хөрс судлаач гэдгээр н танина. Мөн уншигчдын мэддэггүй нэгэн нууц эрдэмтэн Ж.Гарьдхүү гуай ардын хөдөлгөөний нэрт тэмцэгч, цэцэг нуурын хөдөлгөөнийг санаачлагч Ард Аюушийн шууд «хөх» овогт удмын хүн гэсэн. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүнг Г.Баярсайхан Цэцэг хөдөлгөөний цогтой тэмцэгчийн удмыг залгамжлаад монголын төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж явна.