Кремльд “халзан-үстэй” дүрэм үйлчилсээр байна
2011.10.07

Кремльд “халзан-үстэй” дүрэм үйлчилсээр байна

-Их Британий тоймч Чарльз Кловерын нийтлэл-

 

Кремлийг судлах нь хэзээ ч нарийн шинжлэх ухаан байгаагүй. Хүйтэн дайны үед АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээчид Зөвлөлт Холбоот Улсын Майн баярын үеэр индэр дээрх байрлалыг хэдэн цагаар судалдаг байлаа. Тэгж байж л хэн нь дэвшиж, хэн нь тушаалаасаа бууж байгааг олж мэддэг байсан хэрэг. Харин өнөөдөр өрнөдийн шинжээчид ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн твитийг судалж, Ерөнхий сайд Владимир Путиний хүзүүний венийн судсууд хэр товойж ирэхийг ажиглан, энэ улсын улстөрийн ирээдүйн талаар таамаглал дэвшүүлж байна.

 

Хрушев /Халзан/


Үнэндээ бол сүүлийн 100 жилд ганц ч удаа зөрчигдөөгүй нэгэн дүрэм Кремльд үйлчилдэг. Тэр бол “халзан-үстэй” гэсэн дүрэм. Владимир Ленин 1917 онд Оросын II Николай хааныг ширээнээс нь авч хаяснаас хойш энэ оронд төрийн эрх мэдэл халзан удирдагчаас үстэй лидерт шилждэг хууль үйлчлэх болсон. ЗХУ оршин тогтносон 70 жилийн турш “халзан-үстэй” дүрэм ганц ч удаа зөрчигдөөгүй төдийгүй коммунист нийгмийг халсан 20 жилд ч хүчинтэй хэвээр байна. Төрийн эрх мэдэл халзан Ленинээс толгойдоо арзайсан үстэй Сталинд шилжсэн билээ. Дараа нь халзан Хрущев удирдагч болсон гэх мэтээр үргэлжилсэн.

Үстэй Брежнев, халзан Андропов, үстэй Черненко нар

 

Үстэй Брежнев, халзан Андропов, үстэй Черненко, халзан Горбачев, үстэй Ельцин, халзан шахуу Путин. Ингээд Путин өөрийн хүүхэлдэй үсэрхэг Медведевийг түр зуур Ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон билээ. 2011 онд энэ дүрэм дахин батлагдаж, үсэрхэг Медведевийн оронд халзан Путин Кремлийн гол суудалдаа эргэн ирж буйгаа саяхан мэдэгдлээ.

 

халзан Горбачев, үстэй Ельцин нар


Мэдээж, Путины эрин удаан үргэлжилнэ. Тэр зургаан жилээр 2 удаа Ерөнхийлөгчийн суудалд суух нь ойлгомжтой. Иймээс 2024 онд л дээрх хууль дахин үйлчлэх эсэхийг харцгаая. Үүний тулд одооноос Кремлийн шинэхэн оддын /гэхдээ толгойдоо үстэйг нь анхааралдаа авах хэрэгтэйг мартав/ дундаас Оросын ирээдүйн удирдагчийг хайцгаая.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.