Блэйр Каддафид тусалсан, одоо Назарбаев руу очиж явна
2011.10.29

Блэйр Каддафид тусалсан, одоо Назарбаев руу очиж явна

 
Оросын тоймч Н.Серова «Казахстаныг Ливийн хувилбараар бэлдэж байна» хэмээх нийтлэлдээ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр яагаад Казахстаны эдийн засгийн зөвлөх болсныг тайлбарлажээ.

Энэ хоёр улсад ижил төстэй талууд бий гэж тэрбээр баталж байна. Баян, ядуугийн ялгаа ихэссэн, отог омог, үндэстэн ястан, удам угсаагаараа бүлгэрхдэг учраас нийгэм хуваагдмал, өндөр технологи, техниктэй хэрнээ хүний нөөцийн бодлогод дундад зууны үеийн загварыг ашигладаг гэх мэт. Н.Серова «Блэйр Ливид хуримтлуулсан туршлагаа Казахстанд хэрэгжүүлж магадгүй» хэмээн сэрэмжлүүлжээ. Учир нь Тони Блэйр өмнө нь Ливийн тэргүүн Каддафийн зөвлөх, гэр бүлийн найз байсан шүү дээ.

Тоймчийн баталж буйгаар Казахстаны хүн ам исламжиж байгаа аж. « Дэлбэрэх аюултай энэ пирамидын оргилд шуналтай, өөр өөр чиг хандлагатай элиТҮҮД суудаг. Тэдний зарим нь АНУ-д талтай бол нөгөө нь Хятад, ОХУ-тай бизнесээр холбоотой. Тэднийг зөвхөн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэр хүнд л хамтад нь барьж тогтоож байдаг» хэмээн тэрбээр бичжээ. Назарбаев насан туршийн Ерөнхийлөгч. Гэтэл түүний туслахууд одоо улс орноо парламентын засаглалтай болгохоор гүйж явна. Яагаад гэвэл 71 настай Назарбаевын оронд гарч ирсэн хүн улстөрчийн хувьд, хувь хүний шинж чанараар түүн шиг биш бол дарангуйлагч болж хувирах магадлал өндөр аж.


Казахстанд сүүлийн үед жагсаал, ажил хаялт энд тэндгүй гарсаар. Хятадын мэдлийн нефтийн бүх компани Жанаозенд ажил хаяхад дэргэдэх өрнөдийнхний цооногууд хэвийн ажиллаж байсан. Өнгөрсөн мягмар гарагт Алма-Атад 8000 жагсагч «Хятадын талыг баримталдаг Ерөнхий сайд Карим Масимов огцор. ОХУ-тай байгуулсан Гаалийн холбооноос гар» хэмээн шаардсан билээ. Залуусын эдгээр жагсаал нь Украины улбар хувьсгалын өмнөхтэй төстэй. Ялгаатай нь Назарбаевын эсрэг чиглээгүй. Гэхдээ түүний түшиг тулгуур болох хүмүүс руу довтолж байна.

Байгалийн баялагтай, геополитикийн ач холбогдолтой орныг ОХУ, Хятадаас гадна АНУ ч сонирхдог. Мөн өрнөдийнхөн Казахстаны зарим бүлэглэлтэй нягт холбоо тогтоож байгаа аж. Энэ талаар Казахстаны сонинууд «Блэйр Каддафид тусалсан, одоо Назарбаев руу очиж явна» гэжээ. Эдийн засагч М.Тайжан «Блэйрийг урьсан нь ашиггүй, ухаалаг бус зардал. Тэр мөнгөөр дэлхийн сонгодог зохиол, киног казах хэл рүү орчуулбал таарна. Эдийн засгаа хөгжүүлэх жор бол бие даасан шүүх, хувийн өмчийн баталгаа, төрийн түвшинд монополь эрхийг хязгаарлах» гэсэн байна. Н.Александров, Т.Панченко, Н.Даримбет нарын нийтлэлд «Өндөр настнуудын асрах газар барих хэрэгтэй. Блэйрийн зөвлөх хийнэ гэж юу байдаг юм. Тони зүгээр л мөнгө хийж байна. Гэтэл энэ мөнгө Назарбаев, Масимов нарынх биш, бидний халааснаас гардаг» гэж ■шүүмжилжээ.

Уг нийтлэлд «Блэйр улсынхаа эдийн засгийг унагаж, Европын холбооны тэргүүн болох гээд бараагүй, Ойрхи Дорнодын энхийн элчийн ажлаа ч хийж чадаагүй. Назарбаев түүнийг хөлсөлсөнд сөрөг хүчин нь алга ташиж байгаа» хэмээн өгүүлжээ. «Амансаулык» сангийн захирал Бахыт Туменов «20 жил тусгаар тогтносон хэрнээ бусдын тархийг түрээслэхдээ туллаа. Хамгийн ухаалаг, шилдэг хүмүүс дээшээ гарахгүй байна» хэмээв.

Казахстаны эрх баригчдыг зарим нь тавлаж байна. «Каддафи Блэйрээс зөвлөгөө авсан биш эрх мэдэл, амь насаа алдсан. Манайд ч энэ давтагдаж магадгүй», «Тони 12 сая евро буюу cap бүр нэг сая долларын зөвлөгөө өгнө. Өдөрт таван сая тенге», «Каддафийг гол гаргасан шигээ Назарбаевыг ч мөн адил. Дүүрчихсэн тэнэг, гэнэн хүмүүс л баруу-ныхны үг, үйлдэлд итгэх байх. Тэд манай байгалийн баялгийг цөлмөхөд тив дам-насан корпорациудад ту-салдаг» гэжээ. Уншигчдын санал сэтгэгдлээс тоочвол «Эдийн засгийн шинэчлэл хийхэд Блэйр хэрэггүй. Бид өөрсдөө чадна. Туршиж үзээгүй загвар ч байхгүй. Аз болоход нефть ихтэй юм даа», «Казахстанд ардчилал байдаг хэмээн өрнөдийнхөнд итгүүлбэл Умард Африк шиг бөмбөгдөхгүй гэсэн хэрэг» хэмээжээ.

Блэйрийн талаар онигоо хүртэл гарчээ.

-Тони, яаж мөнгө хийх вэ?
Заагаад өгөөч.
-Тэгвэл найман сая фунгп өгчих, хэлье.
-Май, энэ.
-Ингэж л мөнгө олдог юм даа.

Оросын тоймч Н.Серова «Казахстаныг Ливийн хувилбараар бэлдэж байна» хэмээх нийтлэлдээ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр яагаад Казахстаны эдийн засгийн зөвлөх болсныг тайлбарлажээ. Энэ хоёр улсад ижил төстэй талууд бий гэж тэрбээр баталж байна. Баян, ядуугийн ялгаа ихэссэн, отог омог, үндэстэн ястан, удам угсаагаараа бүлгэрхдэг учраас нийгэм хуваагдмал, өндөр технологи, техниктэй хэрнээ хүний нөөцийн бодлогод дундад зууны үеийн загварыг ашигладаг гэх мэт. Н.Серова «Блэйр Ливид хуримтлуулсан туршлагаа Казахстанд хэрэгжүүлж магадгүй» хэмээн сэрэмжлүүлжээ. Учир нь Тони Блэйр өмнө нь Ливийн тэргүүн Каддафийн зөвлөх, гэр бүлийн найз байсан шүү дээ. Тоймчийн баталж буйгаар Казахстаны хүн ам исламжиж байгаа аж.

« Дэлбэрэх аюултай энэ пирамидын оргилд шуналтай, өөр өөр чиг хандлагатай элиТҮҮД суудаг. Тэдний зарим нь АНУ-д талтай бол нөгөө нь Хятад, ОХУ-тай бизнесээр холбоотой. Тэднийг зөвхөн ЕрөнхийлөгчНурсултан


Назарбаевын нэр хүнд л хамтад нь барьж тогтоож байдаг» хэмээн тэрбээр бичжээ. Назарбаев насан туршийн Ерөнхийлөгч. Гэтэл түүний туслахууд одоо улс орноо парламентын засаглалтай болгохоор гүйж явна. Яагаад гэвэл 71 настай Назарбаевын оронд гарч ирсэн хүн улстөрчийн хувьд, хувь хүний шинж чанараар түүн шиг биш бол дарангуйлагч болж хувирах магадлал өндөр аж. Казахстанд сүүлийн үед жагсаал, ажил хаялт энд тэндгүй гарсаар. Хятадын мэдлийн нефтийн бүх компани Жанаозенд ажил хаяхад дэргэдэх өрнөдийнхний цооногууд хэвийн ажиллаж байсан. Өнгөрсөн мягмар гарагт Алма-Атад 8000 жагсагч «Хятадын талыг баримталдаг Ерөнхий сайд Карим Масимов огцор. ОХУ-тай байгуулсан Гаалийн холбооноос гар» хэмээн шаардсан билээ. Залуусын эдгээр жагсаал нь Украины улбар хувьсгалын өмнөхтэй төстэй. Ялгаатай нь Назарбаевын эсрэг чиглээгүй. Гэхдээ түүний түшиг тулгуур болох хүмүүс руу довтолж байна. Байгалийн баялагтай, геополитикийн ач холбогдолтой орныг ОХУ, Хятадаас гадна АНУ ч сонирхдог. Мөн өрнөдийнхөнКазахстаны


заримбүлэглэлтэйнягт холбоо тогтоож байгаа аж.

Энэ талаар Казахстаны сонинууд «Блэйр Каддафид тусалсан, одоо Назарбаев руу очиж явна» гэжээ. Эдийн засагч М.Тайжан «Блэйрийг урьсан нь ашиггүй, ухаалаг бус зардал. Тэр мөнгөөр дэлхийн сонгодог зохиол, киног казах хэл рүү орчуулбал таарна. Эдийн засгаа хөгжүүлэх жор бол бие даасан шүүх, хувийн өмчийн баталгаа, төрийн түвшинд монополь эрхийг хязгаарлах» гэсэн байна. Н.Александров, Т.Панченко, Н.Даримбет нарын нийт-лэлд «Өндөр настнуудын асрах газар барих хэрэгтэй. Блэйрийн зөвлөх хийнэ гэж юу байдаг юм. Тони зүгээр л мөнгө хийж байна. Гэтэл энэ мөнгө Назарбаев, Масимов нарынх биш, бидний халааснаас гардаг» гэж шүүмжилжээ. Уг нийтлэлд «Блэйр улсынхаа эдийн засгийг унагаж, Европын холбооны тэргүүн болох гээд бараагүй, Ойрхи Дорнодын энхийн элчийн ажлаа ч хийж чадаагүй. Назарбаев түүнийг хөлсөлсөнд сөрөг хүчин нь алга ташиж байгаа» хэмээн өгүүлжээ. «Амансаулык» сангийн захирал Бахыт Туменов«20 жил тусгаар тогтносон хэрнээ бусдын тархийгтүрээслэхдээтул-


лаа. Хамгийн ухаалаг, шил-дэг хүмүүс дээшээ гарахгүй байна» хэмээв.

Казахстаныэрх

баригчдыг зарим нь тавлаж байна. «Каддафи Блэйрээс зөвлөгөө авсан биш эрх мэдэл, амь насаа алдсан. Манайд ч энэ давтагдаж магадгүй», «Тони 12 сая евро буюу cap бүр нэг сая долларын зөвлөгөө өгнө. Өдөрт таван сая тенге», «Каддафийг гол гаргасан шигээ Назарбаевыг ч мөн адил. Дүүрчихсэн тэ-нэг, гэнэн хүмүүс л баруу-ныхны үг, үйлдэлд итгэх! байх. Тэд манай байгалийн баялгийг цөлмөхөд тив дам-насан корпорациудад ту-салдаг» гэжээ. Уншигчдын санал сэтгэгдлээс тоочвол «Эдийн засгийн шинэчлэл хийхэд Блэйр хэрэггүй. Бид өөрсдөө чадна. Туршиж үзээгүй загвар ч байхгүй. Аз болоход нефть ихтэй юм даа», «Казахстанд ардчилал байдаг хэмээн өрнөдийнхөнд итгүүлбэл Умард Африк шиг бөмбөгдөхгүй гэсэн хэрэг» хэмээжээ. Блэйрийн талаар онигоо хүртэл гарчээ.

-Тони, яаж мөнгө хийх вэ? Заагаад өгөөч.

-Тэгвэл найман сая фунгп өгчих, хэлье.

-Май, энэ.

-Ингэж л мөнгө олдог юм даа.

Оросын тоймч Н.Серова «Казахстаныг Лив

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.