Гитлерийг эм шинжтэй болгох гэж даавраар эмчилжээ
2011.11.03

Гитлерийг эм шинжтэй болгох гэж даавраар эмчилжээ

 
Дэлхийн түүхэнд тайлагдаагүй, оньсого мэт үлдсэн олон баримт байдаг. Тухайлбал Адольф Гитлер үнэндээ өөрийгөө хөнөөгөөгүй, эхнэр Ева Браунаа аваад Өмнөд туйлын хаа нэгтээ нуугдсан хэмээх таамаглалыг зарим эрдэмтэн дэвшүүлдэг. Харин эрдэмтэд саяхан Британийн тагнуулын архивын нууц материалыг судлаад, Гитлерийг эмэгтэй болгож саармагжуулахаар оролдсон гэж дүгнэв.

Гэхдээ энэ нь одоогийнх шиг хүнс солих мэс засал бус, даавраар эмчлэх арга гэнэ. Фюрерийн хоол хүнсэнд эм хүний эстроген дааврыг нэмж, түүний түрэмгий занг дарж, илүү уян, зөөлөн болгох зорилготой байжээ. Британийн эрдэмтэд 1930-аад онд яг ийм туршилтыг цуврал алуурчин, хүчингийн хэрэг үйлдэгч зэрэг аюултай хоригдлуудад туршсан аж. Туршилт үр дүнгээ өгч, хоригдлууд тайван, чимээгүй, төлөв томоотой болж байлаа. Тэр бүү хэл зарим нь юм нэхэж сурах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэнэ. Энэ аргыг Адольф Гитлерт хэрэглэх санаа анх Британийн армийн хошууч генерал Эдмунд Блэкэддерийн толгойд орж иржээ.

Ингээд «Паула» (Гитлерийн дүү охины нэр) нууц ажиллагааг эхэлсэн байна. Тэд Гитлерийн биед сайн шингээхийн тулд дүү охиных нь дааврыг ашиглахыг хүсчээ. Онцолж хэлэхэд Паула ахаасаа тэс өөр зантай байсан.

Уг нь дайсандаа хор өгөөд хөнөөж болох байхад асуудлыг ингэж төвөгтэй болгох ямар хэрэгтэй гэж? Яагаад гэвэл Гитлерийг энгийн хороор хордуулж алахад маш төвөгтэй байсан юм. Фюрерийн ширээн дээрх бүх хоол хүнсийг нарийн шалгаж, амт шалгагч амталдаг байв. Тиймээс хор хоолонд нь холивол амархан илрэх аюултай. Харин эстроген даавар бол өнгө, амтгүй бөгөөд амархан уусдаг тул сэжиг авахуулахгүй давуу талтай аж.

Дааврыг холих, хоолонд нэмэх бүх схем Брайан Фордын номонд байгаа. Гэвч энэ нууц ажиллагаа үр дүнгээ өгөхөөс өмнө Зөвлөлтийн дайчид ялалт байгуулсан юм. Учир нь эстроген даавар биед хурдан нөлөөлдөггүй. Тэгээд ч «Паула» ажиллагаа фюрерийг амиа хорлохын өмнөхөн хэрэгжиж эхэлсэн тул түүнийг бүрэн өөрчилж чадаагүй гэдэг.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.