Санал нь унаад байхад “Даагаа нэхээд” байгаа нь бөх гишүүний шинж үү
2011.12.05

Санал нь унаад байхад “Даагаа нэхээд” байгаа нь бөх гишүүний шинж үү

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байлаа. Гэвч амжилгүй шинэ долоо хоногтой золгов. Байнгын хороодын саналын зөрүүг хэлэлцэж, хэрэлдсээр нэгэн долоо хоногийг ямар ч үр дүнгүй өнгөрөөсөн гэсэн үг, гишүүд. Энэ хугацаанд олон нийтийн эрх ашигт нийцсэн, монголчуудаа аврах санал санаачилга гаргасан нэгэн эрхмийг энэ удаа бид онцолж байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын Сонгуулийн хуульд санал болгосон архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа  явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээр хэлэлцүүлж, санал хураалгах санал гаргасан.

Харин түүний саналыг ажлын хэсэг ч, байнгын хороо ч хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Өнөөгийн УИХ-д байгаа гишүүдийн олонхи нь ХБаттулга сайдын санал болгож буй өөрчлөлтөөр бол "будаа болох" юм. Өөрөөр хэлбэл, архины үйлдвэрийн эзэн, тодорхой хэмжээгээр хувь хүртдэг, тамхи үйлдвэрлэдэг, түүгээр бизнес эрхэлж ард тумнээ хорлогч, хордуулагч эрхэм гишүүдийн хувьд сонгуульд нэр дэвших, парламентад суух эрхгүй болно гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүд түүний гаргасан санал санаачилгад ил гэхээсээ бүгд далд дургүйцсэн. УИХ-д хэн хэн архи, тамхины бизнестэйг хэн ч хэлүүэлтгүй мэднэ.

Х.Баттулга сайд ажлын хэсэгт дээрх саналыг оруулахад дахин хэлэлцэж санал хураах шаардлагагүй шууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээгүй учраас төсөл санаачлагчийн хувьд түүнийгээ дахин ажлын хэсэг рүү оруулахаас аргагүйд хүрээд байв. Уг нь энэ саналыг ажлью хэсгээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулсан байсан ч ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгах шатанд байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар гишүүдээр санал хураалгалгүй, шууд унагасан. Сүүлийн үед Ж.Сүхбаатар хэтэрхий том толгойлдог болсон, биеэ тоосон гэдэг нь үнэн бололтой юм. Энэ гишүүн хэний төлөө үйлчлээд байна аа гэж асуумаар байна. Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг.

Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулшгүй өндөр үзүүлэлт аж. Нөгөөтэйгүүр судалгаагаар Монгол Улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь, 2011 онд 55.2 хувь болж нэмэгджээ.Тиймээс нийгмийг хордуулж байгаа энэ төрлийн бизнес эрхлэгч ард түмнийг төлөөлөх ёсгүй гэж Х.Баттулга сайд үзэж буй.

Сайдын саналд илт дургүйцсэн эрхмүүдэд монголчууд архиндаа жиюэд үхнэ үү, сэхнэ үү хамаагүй юм байна л даа. Өөрсдөд нь ашиг унаж, төрд сууцгааж байвал Монголын ард түмэн яах нь падлийгүй гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Угаасаа энэ парламентынхан ажил хийж байгаа хүнийг өөлж гоочилж, дарж дарамтлахаас өөрийг хийхгүй нь нэгэнт тодорхой болсон. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга шиг эрхэлсэн ажлаа эзэн хүний ёсоор хийдэг нь ховор гэдгийг Монгольш ард түмэн тэртэй тэргүй үнэлж, ярьж байгаа. Өөрсдөөс нь илүү нэр хүндтэй болчих гээд, хэтэрхий их ажил хийчих гээд байхаар нь ингэж байна гэж ойлгогдоод байна л даа, энэ мэт явтлууд.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.