Нэгдсэн төсвөөс гадуур хөрөнгө зарцуулах гэж байна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзэв
2014.05.08

Нэгдсэн төсвөөс гадуур хөрөнгө зарцуулах гэж байна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзэв

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Цөөнхийн бүлгийн гишүүд энэхүү тогтоолын төслийн хавсралтад "Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа Чингис болон Самурай бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах" гэсэн заалтыг оруулах санал оруулсан ч дэмжигдээгүй юм. Харин үүнийг Үндсэн хуулийг зөрчиж байна гэж МАН-ын бүлгийн гишүүд үзсэн юм.

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Өнөөдөр Нэгдсэн төсвөөс гадуур Монгол улс хоёр, гурван төсөвтэй нэгдсэн төсөвгүй, эдийн засгийн бодлогогүй харагдуулж байгаа чингис бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг цэгцлэх нэгдсэн бодлоготой болгьё гэсэн саналын МАН тавьсан. Харамсалтай нь олонхи хүлээж авсангүй ...үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр очино

УИХ төсвийн болон төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчсөн шийдвэр гаргах гээд байна. Олонхоороо ингэж шийдчихлээ. Монгол Улсын нэг дсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа Чингис болон Самурай бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгахыг дэмсэнгүй. Монгол улс ганцхан төсөвтэй байна гээд хуульд заачихсан. Гэтэл хэд хэдэн төсөвтэй болох гээд түүнийгээ хуулиас гадуур зарцуулах гэж байна. Энэ үндсэн хуулийн цэцэд очино шүү. .......үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү