2014.04.28

Ж.Батсуурь: Чухамхүү юунаас болж энэ “халуун” үүсээд байгааг олж тогтоох хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан  гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Ж.Батсуурь гишүүн асуулт асуулаа

Долларын ханш өсөөд байгаа нь эдийн засгийн хүндрэл бэрхшээл юм шиг. Ингэж долларын ханш руу чиглэгдэж байгаа нь  байгаа оноогүй байна. Долларын ханш өсөж байгаа нь эдийн засаг болохгүй байгаагын л нэг илрэл. Чухамхүү юунаас болж энэ “халуун” үүсээд байгааг олж тогтоох хэрэгтэй.

Тэгэхээр эдийн засгийн энэ хямралд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Үүнээс гол гурван хүчин зүйлийг хэлээч. Алийг нь голчлон авч үзсэн вэ?

Монгол улсад цөөхөн хэдэн сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй үлдээд байна. Үүнийг ойрын үед шийдвэрлэх ямар боломж байна вэ? Тодорхой хариулт өгөөч

Эдийн засгийн Сайд Н.Батбаяр хариулав.

Ханшын өсөлтөд нөлөөлсөн гурван зүйлийг нэрлье. Нэгдүгээр нь манай экспортын барааны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Хоёрдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Гуравдугаарт, өмнө нь явуулж байсан алдаатай бодлогын үр дагвар юм.

Дорноговь аймгийн хоёр сумтай нийлээд дөрвөнхөн сум л холбогдоогүй байна.