С.Ганбаатар: Сайд өөрийнхөө компанид зах зээл нээж өгөх нь гэж Засгийн газарт ордоггүй юм
Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.
С.Ганбаатар гишүүн асуулт асуулаа
МАН зөвхөн шүүмжлэх биш гарч гаргамаар байна. АН сайдаас өөр зүйл бодмоор байна. Энэ барим бичиг дээр ямар “бүдэг” зүйлс бичээ вэ. 100 хан хоногийн дотор хийх гэж байгаа ажил гэхэд маш тодорхойгүй, цаана нь ямар бодлого явагдаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэдэн асуулт асууя.
Төмөрлөгийн үйлдвэрт бондоос хөрөнгө яг одоогоор хэдэн төгрөг гарсан вэ? Үйлдвэр аль шатандаа явж байна вэ? Мөн нефтийн үйлдвэр хаана явна? Тодорхой хариулт өгөөч.
Олон улсын нөхцөл бйадал нөлөөлж байна гэж сайд ярьж байна. Бүс нутгийн холбогдох худалдааны хэлэлцээрүүдэд орсон уу? ДХБ-ын гэрээнүүдийг бид ашиглаж чадаж байна уу?
Бимзнес эрхлэгч нарт зах зээл нээж өгөх нь л бидний асуудал. Түүнээс биш засгийн газарт орчихоод Сайд өөрийнхөө компанид зах зээл нээж өгөх нь гэж ордоггүй юм шүү.
Муу муухай юм болхоор л хэдэн төрийн өмчит компаниудаа ярьдаг. Тэнд муу муухай зүйл бий. Гэхдээ тэдний хариуцлагыг чангатгах асуудлыг оруулж ирээч. Юм л бол хувьчлая гэх юм.Өмнө хувьчлаад сайн үр дүнд хүрсэн нэг компани нэр хэлдээ.....