Дээрх бичлэгээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын байр суурийг бүрэн эхээр нь үзнэ үү
2014.04.28

Д.Оюунхорол: Эрх барина гэдэг дүрэмгүй засаглалыг хуульгүй хэлбэрээр явуул гэсэн үг биш

Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан  гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын байр суурь

Эдийн засаг хүндрээд яаралтай шийдэх хэрэгтэй байгаа учраас  хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүй энэ асуудлыг оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Нэрээс эхлээд Монгол улсын эдийн засаг хямрал, хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоол болгож өөрчлөөч ээ. УИХ-ын гишүүд бүгд л эдийн засаг хүндэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үүндээ тохирсон арга, хэмжээнийхээ дарааллыг зөв тогтоогооч ээ.

Н.Батбаяр сайд эдийн засаг хямраагүй байхад хямарлаа гэж МАН ярьж байна гэж байна. Тийм бишээ манай нам Эдийн засгийг улстөржүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Эрх барина гэдэг бол дүрэмгүй засаглалыг хуульгүй хэлбэрээр явуул аа гэсэн үг биш. Монгол улсын УИХ нь өөрөө хариуцлагагүй ажилласан Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь бидний сул дорой байсных. Энэ байдал нь монгол улсын төсөв, санхүүг хүнд байдалд оруулаад байна.