Гишүүд цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүй эцэг эхчүүдтэй уулзана
Энэ намар цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар хэдэн өдөр дараалалд зогссон ч ажил нь талаар болсон эцэг эхчүүдийн төлөөлөлтэй УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр уулзахаар цаг товлолоо.
Зөвхөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн албан бус тоо 100 мянга давсан мэдээ буй. Энд тэнд өндөр шорон барьж, цэцэрлэгийн байрыг нь дээрэмдэн шүдний эмнэлэг, сүлжээ дэлгүүр ажиллуулдаг болсноос биш шинээр цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, сургууль барих талаар хэний ч толгойд буухгүй байсаар хүүхдээ ‘’гэр шорон’-д цоожилж явах гарц эцэг эхчүүдэд үлдсэн.
Нэг хороонд гэхэд 1500 хүүхэд цэцэрлэгт явах байтал 150 хүүхэд хүлээн авч байгаа
Зөвхөн нэг хороонд гэхэд 1500 хүүхэд цэцэрлэгт явах байтал 150 хүүхэд хүлээн авч байгаа жишээтэй. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд л гэхэд ганц ч цэцэрлэггүй мөртөө ногоон зооринд Азидаа байхгүй люкс хорихыг эмэгтэйчүүдэд, ээжүүдэд зориулан босгож байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр МҮЭХ дээр 12.00 цагт цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзах гэнэ. Энэхүү уулзалтаар сургууль, цэцэрлэгийн багтаамж, цэцэрлэгийн хүрэлцээ болон эцэг эхчүүдэд тулгарч буй асуудлыг ярилцах юм байна. Энэ жил цэцэрлэгт 156 648 хүүхэд суралцахаас төрийн өмчийн цэцэрлэгт 160201, хувийн цэцэрлэгт 25438 суралцаж байгаа гэсэн судалгаа байна.