Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.08.29

Сургууль цэцэрлэгийн засвар 85 хувьтай байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Сургууль цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн үү гэсэн асуултад хараахан болоогүй гэсэн хариултыг албаныхан өгч байгаа.

Учир нь нийслэлийн сургууль цэцэрлэгийн засвар 85 хувьтай явагдаж байна. Гэхдээ ес дүгээр сарын нэгэн гэхэд амжуулж дуусгахаар зорьж байгаа гэнэ.  

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Ганцхан 55 дугаар сургуулийн хувьд тендер шалгаруулалт, гэрээ байгуулалтад жаахан хугацаа орсон. Гэхдээ есдүгээр сарын 30-ны дотор ажлыг дуусгахаар гэрээ байгуулагдсан.

Өнгөрсөн жил нийслэлийн ИТХ дээр төсвийн тодотголоор баталж өгсөн 25 цэцэрлэгт нэмэлт анги нээх ажил бий. Энэ ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаад дуусна гэлээ. Харин хөдөө орон нутагт сургууль цэцэрлэгийн засварын ажил 75 хувьтай байна.