Цэцэрлэгүүдийн багтаамж хүрэлцэхгүй байна.
2013.08.29

Цэцэрлэгийн хүрэлцээ муу байна

Улсын хэмжээнд 241 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас энэ жил 185 мянга нь буюу 80 хувийг нь цэцэрлэгт хамруулах багтаамжтай талаар Боловсролын яамнаас мэдээлж байсан.

Харин нийслэлийн хувьд 71 хувьтай гэж мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 160 гэр цэцэрлэг бий болно гэж байсан ч есдүгээр сарын нэгнээс өмнө амжихгүй болжээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:

Цэцэрлэгийнхээ барилгын хүчин чадлаар хүүхдээ авбал нийслэлийн хүүхдүүдийн 50 орчим хувийг хамруулах боломжтой. Бид анги дүүргэлт болоод барилгынхаа хүчин чадлыг 1,7 дахин нэмэгдүүлж байж 70 хувьд хүргэж байна.

Барилгынхаа хүчин чадлыг 1,7 дахин нэмэгдүүлж байж 70 хувьд хүргэсэн.

Өнгөрсөн хавар цэцэрлэгийн ангийг 12 мянган хүүхэд төгссөн. Аль болох энэ тоондоо хүргэж авахыг хичээнэ. Энэ жил зургаан цэцэрлэг буух болсонтой холбоотойгоор суудлын тоо багасч байна гэлээ.

Нэг ангид 25 хүүхэд хүмүүжинэ гэж заасан ч нийслэлийн бүх цэцэрлэгийн багтаамж хоёр дахин нэмэгдсэн байгаа. Нэг ангид 50 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа ч багтаамж хүрэлцэхгүй байна.