Ерөнхий боловсролын сургуулиуд 9 дүгээр сарын 1-нд  хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ
105-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт
2013.08.26

Ерөнхий боловсролын сургуулиуд 9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ

2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад 9 дүгээр сарын 1-ны Ням гарагт болно.

9 дүгээр сарын 1-ны өдөр ерөнхий боловсролын сургуулиуд дараах хуваарийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

800-840 цаг:       Хичээлийн шинэ жилийн нээлт

 900-940 цаг:       “Монголын нууц товчоо” хичээл

1000-1040 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" теле хичээл

Ерөнхий боловсролын сургуулиуд 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хичээлийн хуваарийнхаа дагуу хичээллэнэ.

Хүүхдийн цэцэрлэгүүд 2013 оны 9 дүгээр сарын 2-ны Даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлнэ.