Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.09.03

Боловсролын түвшин дүнгийн үнэлгээнээс бус идэвхи чанараас шалтгаална

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын ачаалал эрс нэмэгдэж хүндрэл үүсч байгаа нь дээрх хичээлийн жилийн нээлттэй зэрэгцэн сөхөгдөж эхэллээ.

Ерөнхий боловсролын түвшин дүнгийн үнэлгээнээс илүү сурлагын чанар, сурах идэвхи, төлөвшлийг дээшлүүлж багш нарыг цаасаар биш бүтээл ур чадварыг нь сайжруулж үнэлэх шаардлага тулгарсныг салбар хүлээн зөвшөөрлөө.  

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Урамшуулал авахын тулд цааш бэлддэг. Багш хүүхдийнхээ амжилтын төлөө явж чаддаггүй  байсан бол одоо зөвхөн хүүхдийн эрүүл мэнд төлөвшилд анхаарч урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа” хэмээн хэллээ.