Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.09.04

Төрийн бус өмчийн 29 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгожээ

Улсын дунджаар жилдээ цэцэрлэгийн насны хүүхдийн 62 орчим хувь нь боловсролын сургалтад хамрагддаг байна. Энэ нь ойролцоогоор 90 мянган хүүхэд гэсэн үг.

Зөвхөн 2012 оны хичээлийн жилийн дүнг харгалзан үзэхэд нийт хүүхдийн 69 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадсан бол энэ жилийн хувьд 71 хувийг хамруулна хэмээн салбарын яамнаас мэдээлж байна. Учир нь 25 цэцэрлэгт 32 ангийг шинээр бий болгосон.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “ Хавар хамран сургах тойргийн хүүхдийг шинэчлэн тогтоогоод энэ чиглэлд хамаарах хичнээн хүүхэд байгааг цэцэрлэг болгон нарийвчлан гаргасан. Судалгаанд үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг нэмэгдүүлэх боломж хэр байгааг судалж ажилласан.

Канад технологийн анхны цэцэрлэг

Төрийн өмчийн цэцэрлэгийн ашиглагдахгүй байгаа өрөөг нээх чиглэлээр 1741 хүүхдийг нэмж цэцэрлэгт хамруулах боломжтой болсон. төрийн бус өмчийн 29 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл өгсөн” хэмээн ярьлаа.

Дунджаар нэг ангид насны ангиллаар 2-5 насны хүүхдүүдийг 25, 25-р нь тусгаарлан ангилах стандарт мөрддөг боловч төв суурин газарт нэг ангид 40 гаран хүүхэд хуваарлан ажиллаж байна.

Ачааллаа өсгөн ажиллаж байгаач цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ манай улсын хувьд хүрэлцээ хангалтгүй ачаалал хэт өндөр байна. Энэ долоо хоногийн эхээр нийслэлийн цэцэрлэгүүд оршин суугаа хаягийнхаа дагуу хүүхдүүдээ бүртгэж эхэлсэн билээ.