Алслагдсан хорооны хүүхдүүд сургуультай боллоо
Хүүхдүүд сургуульдаа хэдэн буудал газар явж суралцдаг тэгвэл энэ хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүд өөрсдийн хороондоо шинэ сургуультай болсон байна.
Улаанбаатар хотод 17 хороо сургууль байхгүйн улмаас эдгээр хорооны хүүхдүүд бусад сургуульд хамрагдан ихэнх сургуулийн ачаалал 2-3 дахин нэмэгдэж зарим тохиолдолд гурван ээлжээр хичээллэж байгаа.
Харин энэ хичээлийн шинэ жилд Сонгинохайрхан дүүрэг орчин үеийн технологи хангасан шинэ сургуультай боллоо. Ингэснээр тус дүүргийн алслагдсан хорооны хүүхдүүд өөрийн хороондоо сургуульд хамрагдах болж баяр дээр нь баяр нэмж байна.
Шадар сайд сургууль, цэцэрлэгтэй танилцав
Энэхүү сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 500 гаран хүүхэд бүртгүүлээд байгаа тул өдрийн ээлжгүй хичээллэх бөгөөд хичээлийн бусад цагт сургууль дээрээ хөгжих боломж нээж өгчээ.
Шадар сайд Д.Тэрбишдавга “Хүүхэд сайн сурч спорт, урлаг гээд олон зүйлд өөрийн бие бялдарт анхаарч, ажил хөдөлмөрт дуртай байж, 21-р зууны өндөр мэдлэгтэй хүүхдүүдийг бэлдэх ёстой. Тиймээс энэ өдөр их ач холбогдол өгч хүүхдүүдтэйгээ уулзаж байна” хэмээн ярьлаа.