Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.
2013.08.15

Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ буурчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын энэ оны эхний долоон сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Энэ хугацаанд манай улсын хэрэглээний үнийн улсын индекс оны эхнийхээс 4,9 хувиар, мөн өмнөх оны мөн үеийнхээс 8,3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ өсөлтөд хүнсний бараа болон орон сууц ус, цахилгааны үнийн өсөлтүүд голлон нөлөөлсөн байна.

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Г.Гэрэлт-Од: Долоон сарын сүүлчээрх 4,9 хувийн өсөлт нь 2011, 2012 онтой харьцуулахад нам түвшинд байгааг илэрхийлэх статистик мэдээлэл юм. Тухайлбал, 2012 оны мөн үед 10,4 хувьтай байсан.

Үүнтэй харьцуулбал 4,9 хувь нь 5,5 функц доогуур байгааг илэрхийлж буй үзүүлэлт. Энэ утгаар нь оны эхнээс инфляци сүүлийн жилүүдээс харьцангуй нам байна гэж үзэж байгаа гэлээ.

Цэвэр экспорт сөрөг тэмдэгтэй гарсан нь импортын хэмжээ экспортоо давсныг илэрхийлж байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар уул уурхайн машин механизмын тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгслийн импорт багассан нь манай улсын импортын хэмжээ буурахад голлон нөлөөлжээ. Мөн цөөн тооны уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаарч экспортын хэмжээ ч буурсан үзүүлэлттэй гарчээ.

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Г.Гэрэлт-Од: Цэвэр экспорт сөрөг тэмдэгтэй гарсан нь импортын хэмжээ экспортоо давсныг илэрхийлж байгаа. Цэвэр экспортын хэмжээ 23,2 хувьд байгаа гэв.

Энэ сарын 31-ний байдлаар хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сар болон долоо хоногийнхтой харьцуулахад 1,1 хувиар буурсан байна. Тухайлбал махны дундаж үнэ өмнөх сарынхаас 3-7 хувиар буурчээ.