Үйлдвэрчний эвлэлийн холбоо судалгаа хийн, мэдээлэл цуглуулж байна
Монголын үйлдвэрчний эвлэл
2013.08.13

Үйлдвэрчний эвлэлийн холбоо судалгаа хийн, мэдээлэл цуглуулж байна

МҮЭХ-ноос өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд судалгаа хийж байна.

Тухайлбал өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн түүнд нөлөөлөх лангууны түрээс, мөн дулаан цахилгаан, усны үнэ тарифын өсөлттэй уялдуулан бусад бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх, бодит өсөлтийг тогтоох талаар судалгаа хийж холбогдох газраас мэдээлэл цуглуулан ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд гишүүд хөдөлмөрчдөөс хүүхдийн сургалтын төлбөр, дүрэмт хувцасны үнэ тарифын өсөлттэй холбоотой гомдол их ирж байгаа тул холбогдох газруудад үнэ тарифаа өсгөсөн шалтгаан, тайлбар ирүүлэхийг шаардаад байна.