Махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс 1.8 дахин багасжээ
Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хоорондын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар бүхий тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар 11249.7 тн нөөцийн мах бэлтгэсэн. Нөөцийн махны борлуулалтыг Сар шинийн баярыг угтаж 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн.
2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар: -Улаанбаатар хотын нөөцийн махны 65,2%; -Дархан-Уул аймагт 73.0%; -Орхон аймагт 82.7%-ийг тус тус борлуулаад байна. Үүнээс Улаанбаатар хотод худалдааны 408 цэгээр нийт 6,0 мян.тн нөөцийн мах, Орхон аймагт нийт 31 цэгээр 827,0 тн мах,
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
Дархан-Уул аймагт 78 цэгээр 729.3 тн нөөцийн мах, нийт 7556,3 тн мах худалдан борлуулжээ.
Үр дүн: Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар бүхий тушаалаар батлагдсан дэд хөтөлбөрийн үр дүн, зорилтод ажлуудын биелэлтийг 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар дүгнэсэн.
Хөтөлбөр эхэлснээс хойш 2013 оны 1-р улирлын явцыг дүгнэх хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 2 дугаар сарын хооронд махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс 1.8 дахин бага байна.
Мөн өнгөрсөн оны мөн үеийн үхрийн ястай махны үнийн өсөлтийг 2011 оны 4-р сартай харьцуулахад 177,8%-ийн хурдацтай өссөн бол энэ оны 4-р сартай харьцуулахад 11,3%-ийн өсөлтийн хурдацтай байна.
Өнгөрсөн оны мөн үеийн хонины ястай махны үнийн өсөлтийг 2011 оны 4-р сартай харьцуулахад 194,5%-ийн хурдацтай өссөн бол энэ оны 4-р сартай харьцуулахад 9,2%-ийн өсөлтийн хурдацтай байна.