Сангийн сайд гаалийнханд үүрэг өгөв
Сангийн сайд Ч.Улаан Гаалийн ерөнхий газарт зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.
2013.08.14

Сангийн сайд гаалийнханд үүрэг өгөв

Сангийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид Гаалийн ерөнхий газарт зочилж, гаалийн байгууллагын төсвийн орлогыг биелүүлэх үйл ажиллагаатай танилцаж, ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтад Сангийн дэд сайд С.Пүрэв, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Төсвийн бодлогын газрын дарга Г.Ганбат, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батцэцэг 

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт, Ц.Уугангэрэл  болон мэргэжлийн зөвлөл, захиргааны зөвлөлийн гишүүд тус тус оролцсон байна.

Энэ үеэр Гаалийн ерөнхий газраас гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх төсвийн орлогыг биелүүлэх үйл ажиллагааны  хэрэгжилт цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Сангийн сайд Ч.Улаан цаашид ажлын үр дүнд анхаарлаа хандуулж улсын төсвийн орлогыг биелүүлэхийн төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхий л ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.