Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.08.14

Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзана

Маргааш ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзалт хийж эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцэхээр болжээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудсандаа “Нөгөөдөр ИХ-ын дарга, ерөнхий сайд мөн ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзана. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдээлэл сонсож шийдэл ярилцана. Саналаа хуваалцана уу” гэжээ.

Энэ уулзалт хаалттай явагдах бөгөөд уулзалтын дараа сэтгүүлчид ҮАБЗ-ийн гишүүн асан эрхмүүдтэй уулзаж ярилцлага, тодруулга авч болох юм.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд зэрэг нэгэн цагт төрийн өндөрлөгүүд явсан эрхмүүд оролцох аж.