Дэлхийд тэргүүлэх “Appian Capital” хөрөнгө оруулалтын сан Монгол улсад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийллээ
2025.03.27

Дэлхийд тэргүүлэх “Appian Capital” хөрөнгө оруулалтын сан Монгол улсад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийллээ

УИХ-ын гишүүн Э.Батшугар Их Британид хийж буй айлчлалын хүрээнд уул уурхай, металл, эрчим хүчний салбарын дэлхийд тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан болох “Appian Capital ” сангийн гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч, Лондонд хамт ажиллаж байсан үеэс нөхөрлөсөн найз болох Майкл B. Шербтэй уулзлаа.

Тус хөрөнгө оруулалтын сан 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг удирдан, 30 гаруй төсөл хэрэгжүүлж, 12 уул уурхайн үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн туршлагатай, мэргэжлийн баг бүрдүүлсэн байгууллага юм.

Appian Capital хөрөнгө оруулалтын сангийн зүгээс Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж, ойрын хугацаанд судалгааны баг илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд дэмжин, хамтран ажиллахыг хүслээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан