2024.05.25

БИЗНЕС БАС САЙН ҮЙЛСИЙГ ХОСЛУУЛАН, ОЛОН НИЙТИЙН ТУСЫН ТУЛД АЖИЛЛАНГАА АШИГ ОЛДОГ БИЗНЕСИЙН ЗАГВАРЫГ НУТАГШУУЛЖ БАЙНА

Дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид зөвхөн санхүүгийн өгөөжид төвлөрдөг уламжлалт хөрөнгө оруулалтаас давж, хөрөнгө оруулагчид нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ санхүүгийн өгөөжөө өгөх боломжтой бизнес, байгууллага, санд хөрөнгө байршуулахыг идэвхтэй эрэлхийлдэг энэ чиглэл рүү орсон бөгөөд Монголд P&P компанийн үүсгэн байгуулагч О.Тэнүүн амжилттай эхлүүлээд байна.

Энэ бол Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хөрөнгө оруулалтыг дэмжин дэлхий рүү гарах боломжийг нээж буй хэрэг билээ.

О.Тэнүүн ийм алсын хараатайгаар P&P компаниа үүсгэн байгуулаад буй бөгөөд ингэхдээ нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг чухалчилж, Монгол Улсын иргэн бүр ашигтай, орлоготой байх нийгэм рүү чиглүүлж, Impact investing /Нөлөөллийн хөрөнгө оруулалт/ чиг хандлагыг баримтлан ажиллаж байна. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь буцалтгүй тусламж биш бөгөөд бизнес ба сайн үйлс хоёр тусдаа ойлголт биш, харин олон нийтийн тусын тулд ажиллангаа ашиг олж болдог бизнесийн загвар гэдгийг харуулж, дэмжихэд оршино.

Тэрээр найман жилийн өмнө “Сагсан бөмбөгийн спортоор бид мянга мянган оюутан залууст эрх тэгш боломжийг олгож, эерэг нөлөөлөл бий болгох замаар энэ салбарыг дараагийн шатанд гаргана” гэж Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа эхлүүлсэн нь Монголын залуу үе, хүүхдүүдэд үзүүлэх тус спортын нөлөөг тэлэхийн тулд бизнесийн их ажлынхаа хажуугаар тус холбоог амжилттай удирдан зохион байгуулж явна.

Өдгөө тус холбоонд хамаардаг 38 их, дээд сургуулийн 52 багийн 1000 тамирчин +2.8 голч дүнтэйгээр хичээл ба сагсан бөмбөгөө хослуулан өрсөлдөж байна. Америкт сагсан бөмбөгийн шигшээд тоглодог оюутнуудын сурлагын байдал, голч дүн доошилбол тоглолтод оролцуулахгүй байх дүрэмтэй. Энэ жишгийг монголдоо хэрэгжүүлж, тамирчид оюутны лигтээ тоглохын тулд давах ёстой босго оноог жил бүр ахиулах замаар дундаж голч дүнг +2.2 байсныг +2.8 болгож чадсан нь оюутан тамирчид хичээлдээ бага анхаардаг байсныг их сургуулиудын удирдлагуудтай хэлэлцэн зөв зохицуулалтуудтай уяж чаджээ.

Манай орны хувьд дундаж нас 27.1 байгаа нь бүтээмж өндөр, идэвхтэй хэрэглэгчид бүхий хүн амтай улсад тооцогддог. Монгол Улс хурдтай хөгжих “Алтан цаг хугацаа” нь яг одоо гэж би боддог. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар бас тийм. Яг одоогийн бидэнд олгогдож буй зах зээлийн энэ таатай нөхцөлийг ашиглан Монгол Улсаа хөгжүүлэх ачааг үүрэлцэх нь өнөөгийн бидний үеийн зоримог шийдвэр, ухаалаг алхам болно.
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИЖ, ДУНДАЖ ДАВХАРГАА “ХАВХ”-ААС ГАРГАНА

Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн топ сургуулиуд болох Harvard, Insead-д сурч, Олон улсын туршлагатай топ бизнесменүүдтэй уулзаж, санал солилцож, уулзалт, хурлуудад идэвхтэй оролцон, дэлхийн шилдэг бизнес эрхлэгчдээс суралцжээ. Ингэснээр өөрийгөө бусдад, Монголд хэрэгтэй, нөлөөлөлтэй, өөрчлөгч хүч болгон бэлтгэсэн бөгөөд өөрийн бизнесийн туршлага, олон улсын танилын хүрээгээрээ дамжуулан Монгол Улсын стартап, жижиг, дунд бизнесийнхэнд хөрөнгө оруулалтын боломжуудыг нээж өгөх, тэрхүү хөрөнгө оруулалтын шатанд хүрэхэд шаардлагатай зөвлөгөөг өгч, хамт хөгжиж, олон улсад гарна гэж үзэж байна.

Энэтхэг улсын дундаж нас 28. Жил бүр нэг сая өрх дундаж давхарга руу шилжиж байна. Одоогоор тус улсын хүн амын 31 хувь нь дундаж давхаргад хамаарч байгаа бол 2031 он гэхэд 40 хувьд хүрэх төлөв бий. Энэ тохиолдолд залууст чиглэсэн бизнес хүчтэй цэцэглэдэг. Тиймээс P&P компани энэ “Чихэрлэг үе”-ийг ашиглан төрийн буруу бодлогоор боомилогдсон жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж эдийн засгийн “цусны эргэлт”-ийг хурдасгахад гар бие оролцож байгаа юм.

Ингэснээр дундаж давхаргыг тогтоон барьж, эдийн засгийг нуруундаа үүрч яваа бизнес эрхлэгчдээ “хавх”-аас гаргах юм. Монголоо гэсэн сэтгэлтэй олон залуус нөлөөллийн хөрөнгө оруулалт буюу impact ivesting хийж, иргэн бүр ашигтай, орлоготой байх нийгмийг бүтээж чадна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn