2025.03.28
П.Батчимэг: Татварын ачааллыг бууруулж, татварын хөнгөлөлт үзүүлж чадаж байна уу
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэл тайланг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Чуулганы хуралдаанаар бас гурван чухал асуудлуудыг хэлэлцэж, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг сонсож, гишүүд нэлээн олон асуулт асууж санал хэлж байна. Энэ чухал асуудлыг хэлэлцэх явцад чиг үүргийн сайд нар зайлшгүй байж, асуултад хариулах ёстой. Сангийн яамны сайдаас асуулт асууя. Бизнес хөрөнгө оруулалтын орчин, татвар, нийгмийн даатгалын шинэчлэл хийх зорилтын 3.2.1.4 дээр бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтална гэсэн. Энэ зорилтын хэрэгжилт өнөөдөр 70%-тай, харьцангуй хэрэгжилтийн явцыг харахаар өндөр байна.
Миний сонирхол татаад байгаа нэг асуудал бол ХХОАТ-ын хуульд өөрчлөлт орсон юм уу? Хуульд заасан татварын хэмжээ буурч чадсан уу. Одоо хэрэгжиж байгаа энэ ХХОАТ-ын 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу жилийн 36 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэдэд нь жилд 240 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байгаа. Энэ нь иргэдэд татварын ачааллыг бууруулж чадаж байна уу. Татварын хөнгөлөлт үзүүлээд байна уу. Хувь хүний орлон орлогын албан татварын 2020 оноос хойш хэрэгжиж байгаа хуульд шатлал гаргачихсан байгаа. 0-6 сая хүртэлх цалинтай иргэд гэж байгаа. Үүнийг бодоод үзэхээр сард 500 мянган төгрөгийн цалинтай иргэдэд энэ 240 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт нь хамаарч байгаа юм. Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд 500 мянган төгрөгийн цалинтай иргэд ААН, хувийн байгууллагад байдаг уу? Байвал яг хэд байдаг вэ? 6-12 сая төгрөгийн орлоготой иргэд.
Энэ бол сая төгрөгийн орлоготой иргэд 216 мянга. 12 -18 сая хүртэл төгрөгийн орлоготой 192 мянган ирэн. Энэ нь 1 сая 500 мянган төгрөгийн орлоготой гэсэн үг. Харин 30-36 сая хүртэл орлоготой буюу сарын 3 сая төгрөгийн орлоготой иргэн жилдээ 120 мянган төгрөгийн хөнгөлөлт авна гэсэн үг. Гэтэл үүнийгсард хуваахаар сард ерөөсөө 10 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Өнөөдөр 10 мянган төгрөгийн ханш ямар байгаа вэ? Ордны өдрийн хоол 14900 шүү дээ. Гэтэл 500 мянган төгрөгийн орлоготой иргэд нь 240 мянган төгрөгийн хөнгөлөлт авдаг буюусард 20 мянган төгрөгийн хөнгөлөлт авч байна. Үүнийг татварын хөнгөлөлт гэж хэлэх үү.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn