С.Бямбацогт гишүүний тэвчээр алдрав
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.08.13

С.Бямбацогт гишүүний тэвчээр алдрав

С.Бямбацогт гишүүний тэв­чээр алдарч эхлэв болол­той. Тэрбээр өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээл­жит бус хуралдааны үеэр эрх баригчдад хандан

“Бу­руугаа бусад руу чихэх ямар байдгийг харуулна хэмээн” ширүүхэн хэл­сэн юм. Мөн тэрбээр засгийн эрх барьж байгаа АН-ын зарим гишүүнээс хариуцлага нэх­нэ гэдгээ ч хэллээ.

Өм­нө нь С.Бямбацогт гишүүн Засгийн газрын гишүүд болоод эрх барьж буй улс төрийн хүчнийхний ажилд хүлээц­тэй хандаж, шүүмжлэхээс илүү ажил хийх боломжийг нь олгох хэрэгтэй гэсэн байр суурь­тай байв.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын хувиар асуудалд хүлээцтэй хан­дахыг зорьж ирсэн юм. Гэтэл эрх баригчдын хийсэн үйлдэл, хэлсэн үг нь түүний тэвчээр алдрахад хүргэсэн болол­той. Тэрбээр эрх баригчдад хан­дан ширүүхэн үгс чулуудаж эхэллээ.