МАН-ын бүлэг
2013.08.12
МАН-ын бүлэг хуралдаж байна
УИХ-ын хаврын чуулган завсарласан ч яг одоо МАН-ын бүлэг Төрийн ордны Б танхимд хуралдаж байна.
Тус бүлгээс өнгөрсөн баасан гаригт УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар Засгийн газар шаардлага хүргүүлсэн боловч энэ талаар хариу өгөөгүй байгаа.
МАН-аас эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед ээлжит бус чуулганыг хуралдуулж, 2013 оны төсөвт тодотгол хийх ёстой гэж үзэж байгаа юм. МАН бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийх юм байна.