Л.Болд Хан-Уул дүүрэгт ажиллана
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.08.05

Л.Болд Хан-Уул дүүрэгт ажиллана

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд Ерөнхий сайдын хамт ажлын 10 хоног амарч, өнгөрсөн долоо хоногийн дундуур ажилдаа орсон.

Харин гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрсөн хугацаанд гадаадын зочид төлөөлөгчдийн хөлд дарагдан амарч чадаагүй. Тэрээр энэ сард ч мөн амрахгүй бололтой.

Учир нь тэрээр наймдугаар сард өөрийн сонгогдсон тойрог болох Хан-Уул дүүргийн бүх хороогоор очиж ажиллахаар ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байна. Энэ үеэр сонгогчдынхоо санал бодлыг сонсож, УИХ-ын хаврын чуулганаар батлагдан гарсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, өмнө гарсан хуулиудын хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ тойрогтоо ямар ажил хийх талаарх иргэдийн саналыг авах юм байна.

УИХ-ын хаврын чуулган завсарласан хугацаанд тойргоос сонгогдсон 48 гишүүн тойрогтоо ажиллах бол намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон 28 гишүүн хуулийн төсөл боловсруулахын зэрэгцээ хөдөө орон нутагт хууль сурталчлах ажил хийх ёстой юм байна.