2025.06.25
П.Сайнзориг: Санаачилсан этгээд нь сонсголоо зохион байгуулах нь зүйтэй
ИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нэгдүгээрт, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг өнгөрсөн парламент баталсан. Энэ хуулийг амьдруулах гээд, зөв практик жишиг тогтоох гээд өнгөрсөн цаг хугацаанд зарим зүйлүүдийг нэлээн хэрэглэж туршиж үзлээ. Мэдээж алдаа оноогоо засаж залруулах, сайжруулах зүйлүүд харагдаад байгаа. Ж.Баярмаа гишүүн маань түрүүн байнгын хороон дээр худлаа хэлсэн. Ингхэдээ, П.Сайнзориг гэдэг хүн шалтаг хэлээд хяналт шалгалтыг сонсгол хийх асуудлыг хойшлуулсан гэх мэт. Ж.Баярмаа гишүүн маань өөрөө алдаа гаргачихсан юм. Х.Тэмүүжин гишүүн бид нар зөвлөж байж бичгийг солиулж авсан.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний бүрэн эрх байгаа. Хянан шалгалтын чиг үүрэг бүхий түр хороонд орж ажиллах, тэдгээрийг даргалах, сонсголыг зохион байгуулах даргалах ч гэдэг юм уу... Уян хатан байдлаар зохицуулах бололцоотой юу гэж санал гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтыг санаачилж байгаа эсвэл тэр сонсголыг санаачилж байгаа хүмүүс дундаасаа саналаа холбогдох байнгын хороо чуулган руу оруулаад асуудлаа шийддэг ч юм уу... Цөөнх гэдэг байдлаар явахаар олонхын бүлэгт байгаа гишүүдийн бүрэн эрх хязгаарлагдах гээд байгаа. Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиарааард түмний төлөөлөл. Үүн дээр оролцох эрхтэй. Бид нар баталсан бодлого шийдвэрийнхээ араас хяналт тавих эрхтэй. Дэмжигдээд хэлэлцэх эсэх нь шийдэгдээд ажлын хэсэг гараад явбал уян хатан байдлаар гэдэг тэр саналыг авч үзээч. Иймэрхүү байдлаар анхаарч авч үзээрэй!

Сэтгүүлч