Г.Баярсайхан гишүүн байнгын хорооны ажлаа тайлагнана
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд
2013.07.24

Г.Баярсайхан гишүүн байнгын хорооны ажлаа тайлагнана

УИХ-ын хаврын чуулган долдугаар сарын 10-нд өндөрлөснөөр өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёр байнгын хороо ажлаа тайлагнаад байгаа юм. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хамаарч байна.

Тэгвэл УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

Тэрбээр УИХ-ын хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороо ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганаар батлуулсан.

Ямар газруудад ажлын хэсэг байгуулагдан ажилласан, завсарлагааны хугацаанд байнгын хороонд харьяалалтай гишүүд ямар ажил хийх үүрэг даалгавар авсан зэрэг олон асуудлаар мэдээлэл өгөх юм байна.