Хуулийн төслүүдийг баталлаа
Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Л.Болд танилцууллаа.
2013.07.09

Хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслүүдийг батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 45 нь буюу 88.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.