С.Баярцогт Д.Эрдэнэбатыг хариуцлагагүй зүйл ярьсан гэж дүгнэлээ
УИХ-ын гишүүн С.Баярцогт
2013.07.09

С.Баярцогт Д.Эрдэнэбатыг хариуцлагагүй зүйл ярьсан гэж дүгнэлээ

"Сонгуулийн тухай хууль батлах үеэр паралель систем буруу. Хэрэв ийм системээр явбал төсвийг нь хязгаартай сонгож өгөх ёстой. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд бие төлөөлөгч байх шаардлагагүй. Тэр хүмүүст захиа ирдэггүй. Ирж байгаа хэдэн захиа нь Өргөдлийн байнгын хороонд очиж байгаа.

Тиймээс намын нэрсийн жагсаалтаас сонгогдсон гишүүдийн хоёр бие төлөөлөгчийг тойргоор сонгогдсон гишүүдэд хуваарилж өгөх ёстой. Нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүд түүнийгээ ойлгож, ямар нэг зүйл ярих хэрэггүй" хэмээн С.Баярцогт гишүүн хэлэв.

Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүдийг тойрогтоо, тойроггүй гэж ялгаварладаг нь буруу. Үндсэн хуульд бид нэг эрхтэй. Бидэнд захидал ирдэггүй гэж ярьж байгаа чинь буруу. Нэгэнт шийдсэн асуудлыг битгий сөхөж ярь. Баталсан зүйлийг дахиж задалж яриад байх юм" хэмээхэд

Нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүд түүнийгээ ойлгож, ямар нэг зүйл ярих хэрэггүй.

С.Баярцогт "Баталсан зүйл байхгүй. Өнгөрсөн жил Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байхад нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн орон нутагт байгаа хоёр бие төлөөлөгчийг байхгүй болгоё гэсэн шийдвэр гаргасан нь хэрэгжээгүй" гэлээ.

Харин Д.Эрдэнэбат "Гишүүдийг хоёр хувааж байна. Бид намын шугамаар орон нутагт ажиллаж хууль сурталчлах ажил хийдэг" хэмээн хэгжүүрхэн өгүүлэхэд С.Баярцогт "Тойроггүй байж яах гэж хаашаа ямар шалтгаанаар явдаг юм. Та дандаа хариуцлагагүй зүйл ярьж байх юм" хэмээн бухимдлаа.