2013.08.09

Уул уурхайн сайд бусдыгаа манлайлна

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Засгийн газрын бусад сайдыг манлайлахаар болжээ.

Учир нь Ерөнхий сайд сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаад үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал гэж үзжээ.

Тиймээс салбар хариуцсан сайд нартаа мэдээллийг нээлттэй өгөхийг үүрэгдсэн бөгөөд хамгийн түрүүнд Уул уурхайн сайд даалгавраа биелүүлэх гэнэ.

Тиймээс өнөөдөр Д.Ганхуяг сайд салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудынхаа талаар хэвлэлийнхэнтэй уулзаж тайлбар хийхээр болов.

Харин дараагийн долоо хоногт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар «Чингис» бонд, түүний зарцуулалт, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэх юм.