2012 оны эцэст инфляци 14 хувьтай гарсан гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-01-18/ үдээс хойшхи хуралдаан Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаархи Ерөнхий сайдын мэдээллээр эхэллээ.
Мэдээлэлд дурдсанаар “2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 12,3 хувьтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэрлэсэн дүнгээрээ 13,9 их наяд төгрөгт хүрлээ. Дотоодын эдийн засгийн өсөлт ингэж гарахад ойн аж ахуй, хөдөө аж ахуйн салбар бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлчилгээ, барилгын салбар, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны өсөлтүүд ДНБ-ний бодит өсөлтөд нөлөөлсөн байна. Тухайлбал 2012 онд хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбар өмнөх оноос 54,4 хувиар өсч, уул уурхайн олборлолт 11,6 хувиар, бөөний болон жижиглэнгийн худалдааны үйлчилгээ 27 хувиар тус тус нэмэгдсэн байна. Монгол Улсын хүн ам 2012 онд 2,1 хувиар өслөө. Нэг хүнд оногдох ДНБ 1,2 хувиар өсч 4 сая 859 мянгөн төгрөг, валютаар авч үзвэл нэг хүнд оногдох ДНБ 3575 ам.доллар болсон байна. 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын хувьд инфляци 14 хувьтай гарлаа. 2012 оны эхээр инфляцийн түвшин хурдацтай өсч 4 сар гэхэд Монгол Улсын инфляцийн түвшин 16 хувьд хүрсэн байсан. Энэ нь иргэдийн гар дээр бэлэн мөнгө төлсөн болон бусад бодлогын арга хэмжээнээс үүдэлтэй юм. Шинэ Засгийн газар 8 дугаар сарын 28-нд байгуулагдаад ифляцийг барих чадвал бууруулах бодлого барьж ажилласан. Ингэснээр 10 дугаар сарын 22-нд Монголбанктай гэрээ байгуулж гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн 4 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд явж байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 4 сард ифляци өмнөх үеэс 0,6-1,4 хувиар буурчээ.
2012 оны 4 дүгээр сард 16 хувьтай байсан инфляци сая оны эцэст 14 хувьтай гарсан нь сүүлийн 4 сард инфляцтай тэмцэхээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зарим үр дүнд хүрч байгаа гэдэг нь харагдаж байна. Хэрвээ энэ арга хэмжээг аваагүй бол инфляци 18-19 хувьтай гарахаар урьдчилсан тооцоо байсан“ гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Н.Алтанхуяг:
Ч.Улаан:
Д.Тэрбишдагва:
Н.Алтанхуяг:
Мэдээллийн үеэр гишүүдийн зүгээс Чингис бондын талаар нэлээдгүй асуулт өрнүүлсэн юм. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өгсөн хариултдаа, “ Засгийн газар дээр хүүгийн төлбөрийн ачаалал байхгүй байгаа. Сөрөг хүчнийхэн бонд орж ирж өр үүслээ гэж яриад байгаа. Энэ бонд орж ирснээр өгөөжөө өгсөн үү гэвэл өгсөн. Нийгэм эдийн засагт өгөөжөө өгөөд эхэлсэн. 1,5 тэрбум ам,долларын бонд орж ирснээр эдийн засгийн хүндрэл гарахыг хамгаалж чадсан. Одоо бүтээн байгуулалт хийгдэнэ. Улаанбаатарт хурдны зам барих, уулзваруудын ачааллыг багасгах замын ажил хийх гээд бондын хөрөнгө бий болсноор Монгол Улсад их бүтээн байгуулалт хийгдэх боломж бий болж байгаа юм. Бонд шууд бөгөөд шууд бус утгаар монголын эдийн засагт өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хяналт тавих асуудал УИХ, УИХ-ын гишүүдийн хувьд нээлттэй . Дэм дэмэндээ дээс эрчиндээ гээд хамтаар ажлаа хийгээд явбал улс орондоо ч, хүн арддаа ч хэрэгтэй юм ” гэлээ. Мөн Сангийн сайд Ч.Улаан “Бонд орж ирээд огт ашиглагдахгүй хэвтээд байгаа юм шиг яриад байгаа. Яг үнэндээ макро эдийн засгийн түвшин тогтворжиж энэ жил үнийн өсөлтийг харьцангүй тогтвортой барьж байна. Цаашдаа бүтээн байгуулалтыг өрнүүлэх үндэс суурь тавигдана. Бонд гэдэг нэг л бишээ гэсэн уур амьсгалыг нийгэмд өгөөд байвал бид өртэй мэт харагдана” гэсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “ Одоо 19 төсөл нэгбүрчлэн яригдаж байна. Тэндээс тодорхой төслүүдийг Засгийн газарт оруулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжлэг авч, тодорхой хэрэгжүүлье гэсэн төслөө УИХ-д хүргүүлнэ. Түүнчлэн Засгийн газраас бондоор хэрэгжүүлье гэсэн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлнэ” гэдгийг хэллээ.
Н.Алтанхуяг:
Н.Энхболд:
Н.Алтанхуяг:
Д.Ганхуяг:
О.Баасанхүү: