Хятад, Япон валютын шууд арилжааг эхэллээ
2012.05.30

Хятад, Япон валютын шууд арилжааг эхэллээ

Хятад улс валютаа Японы иентэй шууд худалдахаар зөвшөөрчээ. Азийн хоёр томоохон орны эдийн засагт гарч буй ач холбогдолтой асуудал хэмээн олон улсын хэвлэл мэдээллүүд онцолжээ. Хоёр орны хувьд ам.долларын нөлөөллийг бууруулах тал дээр адилхан баримтлалтай байдгийн хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал юм байна. Хятад бол Японы томоохон худалдааны хамтрагчдын нэг билээ. Хятадын валют арилжааны системийг энэ худалдаагаар өөрчилж эхэлж байна. Дараа сараас энэ ажил эрчимтэй үргэлжлэх болно гэдгийг хэлсэн байна. Хонконг дахь "Credit Agricole СIВ"-ын Дариус Ковалцзик хэлэхдээ "Хятадын хувьд ам.долларын ноёрхлыг бууруулан өөрийн валютаа дэлхийн хэмжээнд гаргахыг хүсдэг учраас маш хэрэгтэй үйл явдал болж байна. Мөн Хятадын зүгээс бусад валюттай харилцах худалдаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Японтой харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй зэргээс үүдсэн болов уу" гэжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр орны төрийн тэргүүнүүд валютын хамаарлыг өргөжүүлэх тухай хэлэлцэж байсан юм. Японы сангийн сайд Жан Азумигийн хэлснээр ирэх сарын 1-нд Токио, Шанхайд худалдааны шинэ төлөвлөгөөг гаргах юм байна. "Цаашид худалдааны хамтын ажиллагааг дээшлүүлэхийн тулд гуравдагч орны валютыг оруулалгүй асуудлаа шийдэхээр болж байна. Энэ нь санхүүгийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой гэж үзэж байна" гэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.