Нэгтийн цаасан дэвсгэртийг гүйлгээнээс татаж магадгүй
2012.02.02

Нэгтийн цаасан дэвсгэртийг гүйлгээнээс татаж магадгүй

Америкийн хууль тогтоогчид хэмнэлт хийх зорилгоор нэг долларын дэвсгэртийг гүйлгээнээс татаж, оронд нь зоосон мөнгө гаргахыг санал болгож байна. Зохих хуулийн төслийг Айова, Аризона муж улсын сенатч Том Харкин, Жон Маккейн нар Конгрессын дээд танхимд хэлэлцүүлэхээр оруулжээ.

АНУ-ын Конгресс дахь Төсвийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр, цаасан мөнгийг металл мөнгөөр сольсноор Америкийн Засгийн газар 30 жилийн хугацаанд 5,5 тэрбум доллар хэмнэх боломжтой болно. Үүний сацуу зоосон мөнгө нь удаан эдэлгээтэй, дунджаар хэдэн арван жилийн турш хэрэглэж болох бол цаасан мөнгө нь ердөө жил хагасын эдэлгээ даана.

«Долларын нэгтийн дэвсгэртийг зоосон мөнгө болгоснээр үлэмж хэмжээний хөрөнгө хэмнэж, Вашингтон улсын зардлыг багасгахад шаардлагатай болохыг ухамсарлаж байгаа гэдгийг Америкийн татвар төлөгчдөд харуулна» гэж Маккейн тэмдэглэжээ.

Гэвч нэг долларын зоосон мөнгийг америкчууд нэг их ашигладаггүй байна. Сангийн яамны мэдээгээр, зоосон мөнгөний 40 гаруй хувийг хэрэггүй гэж үзээд улсад буцаан өгдөг аж. Ийм маягаар улсын санд 1,4 тэрбум гаруй долларын зоосон мөнгө хуримтлагдаад байгаа нь ойрын 10 жилийн хугацааны эрэлтийг хангах юм.

Тиймээс өнгөрсөн онд Сангийн яам зоосон мөнгө үйлдвэрлэхээ зогсоож, ингэснээр жилд 50 сая доллар хэмнэж байгааг зарлажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.