Мөнгө хэвлэх эрх мэдлийг гартаа атгадаг цөөн хүмүүс энэ дэлхийг удирддаг
2011.12.26

Мөнгө хэвлэх эрх мэдлийг гартаа атгадаг цөөн хүмүүс энэ дэлхийг удирддаг

АНУ-ын Төвбанк буюу Холбооны нөөцийн сан / ХНС/ улсынх бус хувийн эзэмшилд байдаг билээ. Гэтэл энэ ХНС нь Европын Төвбанк, Английн банк, Японы банк зэргээр дамжуулан дэлхий ертөнцийг удирдсаар байна. «Энэ бол дэлхийн бүх улс орны Төвбанк бөгөөд хэнд ч захирагддаггүй, боссуудын босс гэсэн үг» хэмээн тоймч Степен Лендман үзэж байна. Түүнийхээр Америкийн банкууд зоосон мөнгөөс гадна ХНС-гийн мөнгөн дэвсгэрт нэртэй мөнгө үйлдвэрлэдэг аж.АНУ-ын бүх мөнгөний гурваас бага хувийг зоосон ба цаасан мөнгө эзэлдэг, харин бусад нь зээл гэнэ. 

Тэрбүү хэл эдгээр нь зөвхөн компьютерийн цифр хэлбэрээр илэрхийлэгддэг. Тодруулбал банкууд хорвоод байхгүй мөнгийг бүтээж, үүнийхээ 30 хувийг өөрсдийн хэрэгцээнд зориулдаг. Өөрөөр хэлбэл дамлах, луйврын ажиллагаа хийх зэргээр ашигтай бүтээгдэхүүнгүйгээр үйл ажиллагаа явуулдаг аж.Жишээ татъя. АНУ-ын Чикаго хотын ХНС-гийн 1960 оны товхимолд «Банкууд бусдын хадгалуулсан мөнгийг зээлдүүлдэг гэсэн ойлголт үнэнээс хол зөрүүтэй. Хэрэв тийм бол нэмүү өртөгтэй мөнгө бүтээгдэхгүй байсан. Үүний оронд тэд зээлдэгчийн зээлийг өрийн гэрээгээр сольж, түүнд данс нээдэг» гэжээ. Иймээс мөнгийг оргүй хоосноос бий гэж», дараа нь илүү их мөнгө хийхэд ашигладаг байна. Өмнөхөөс ялгаатай нь томоохон банкууд өнөө дөр « хүүний аварга машин» болж хувиран, уламжлалт банк ердөө алдагдсан урлаг болсон байна. Аварга том банкууд триллион, триллион долла рыг мөрийтэй тоглоомын төрлийн өндөр эрсдэлтэй ажиллагаанд хариуцлагагүйгээр ашигладаг аж.

Хачирхалтай нь АНУ төр засгийнаа тавьсан өрийг Ерөнхийлөгч Эндрю Джексоны(1829-1837) үеэс хойш төлөөгүй. Харин АНУ-ын өрийн облигацийг эзэмшдэг санхүүчид болон бусад эздэд хүү төлж ирсэн юм. «Иймээс мөнгө хэвлэх эрхийг яагаад төр засаг буцаан авч болохгүй гэж?» хэмээн С.Лендман асуужээ.Ингэснээр хүнд дарамт болсон татварыг хамгийн доод түвшинд хүртэл бууруулах буюу халж болно гэнэ. Тэгвэл инфляцгүй, элбэг хангалуун, баталгаатай амьдарч ажилгүйдэл устан, нийгмийн шударга ёс ялах юм. Улмаар эдийн засгийн оргил цагт хэт дээшлэхгүй, хямралын үед доош унахгүй, мөн тоо томшгүй инфляци, хямрал дэгдэхгүй гэнэ.

Тэр тусмаа өнөөгийн хямралаас зайлсхийж болох байсан аж. Санхүүчид хувийн ашиг хонжоо хайж, эрх мэдэл ба мөнгийг гартаа хуримтлуулах гэж л хямралыг дэгдээсэн юм. 1929 онд чухам ийм луйвар л сүйрэлд хүргэсэн. «Хувийнхны гарт төвлөрсөн мөнгө хэвлэх эрх нь зөвхөн сүйрэл, уналт авч ирлээ.

Энэ нь АНУ-д хор хөнөөл учруулж, «америк мөрөөдөл»-ийг үгүй хийн, сая сая хүнийг ядууруулж, цэргийн хүчирхэг аппаратыг ивээн тэтгэж, улмаар улс орнуудыг нэг нэгээр нь сүйрүүлсээр хүн төрөлхтөнийг мөхөх аюулын өмнө авч ирлээ. Энэ зогсоохын тулд, мөнгө хэвлэх эрхийг ард иргэдэд буцаан өгөх асар их ажил хийх хэрэгтэй. «Уолл стритийг эзэл» болон дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнүүд үүнийг гол зорилгоо болговол зохино. Эцэст нь авлигад идэгдсэн улстөрчдийн тусламжтайгаар санхүүчдийн булаан авсан нийгмийн шударга ёс эргээд ноёрхох юм»хэмээн шинжээч С.Лендман мэдэгдэв.

Жоржтауны их сургуулийн түүхч Кэрролл Куигли «Санхүүгийн капитализмын алсын зорилго бол хувийнх-ны гарт төвлөрсөн дэлхийн санхүүгийн систем бүтээх явдал. Тэд энэ системийг дэлхийн Төвбанкуудын тусламжтай хянаж, нууц хэлэлцээ, хувийн уулзалт хийх замаар зорилгоо хэрэгжүүл-сээр. Ардчилсан төдийгүй дарангуйлагч дэглэмтэй Засгийн газруудыг хянаснаар тэд даяаршсан мөнгө, өр зээлийг нэг бүрчлэн мэдэж, улмаар эдийн засаг, улстөр, худалдаа, их гүрнүүдийн бодлогод ноёрхох юм» хэмээн сэрэмжлүүлж байна.Английн банкны захирал асан Жосайя Стамп «Банкны систем нь ямар ч хуульгүйгээр, нүгэл хилэнц дунд мэндэлсэн.

Газрыг санхүүчид л эзэмшдэг. Тэднээс бүхнийг хурааж аваад, мөнгө бүтээх эрхийг үлдээе гэж бодъё. Гэвч тэд үзгээрээ ганц зураад л бүхнийг худалдаж авах хангалттай мөнгө бүтээчихнэ. Харин тэднээс энэ эрхийг нь буцаагаад авчихвал тэдний бүх баялаг, минийх ч ялгаагүй устана. Тэд өөрсдөө ч мөн адил. Ингээд л энэ дэлхий амьдрахад таатай газар болно. Гэвч та нар санхүүчдийн боол байхыг хүсдэг. Тэр бүү хэл энэ боолчлолынхоо төлөө мөнгө төлдөг. Өөрөөр хэлбэл тэдэнд мөнгө бүтээх боломжийг олгосоор байна» хэмээн шүүмжлэв.Хамгийн аюултай нь мөнгөний эрх мэдлийг гартаа атгасаар байгаа санхүүчид. Эллен Браун «Энэ сүйтгэгч хүчний хор хөнөөл, уршиг дагаврыг улам олон хүн мэддэг болжээ.

Холбооны нөөцийн сан бол улсын байгууллага биш. Энэ бол хувийн банкны мафи бөгөөд бүрэлдэхүүнд нь багтдаг том банкуудын эрхшээлд оршдог» хэмээн тайлбарлалаа
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.