Хятад, Монгол хоёр валют солилцооны гэрээ байгуулав
БНХАУ-ын Төв банк болон Монгол Улсын Төв банк хоёр улсын үндэсний валютыг харилцан солилцох асуудлаар нэмэлт гэрээ байгуулсан тухай «asiareport.ru» цахим хуудсанд мэдээлжээ. «Валют солилцооны нийт дүн нь 10 тэрбум юань буюу 2 их наяд төгрөгт хүрсэн байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, валют солилцох тухай нэмэлт гэрээг Бээжин хотноо энэ долоо хоногт байгуулжээ. Валют солилцоо хийх тухай Хятад, Монголын хооронд байгуулсан гэрээнд 2011 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Гэрээний үйлчлэх хугацаа 3 жил юм. Тухайн үед 5 тэрбум юань буюу 769 сая долларын үнийн дүн бүхий валютыг солилцох гэрээ байгуулжээ.
Ингэснээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын орчин улам сайжрах бөгөөд санхүүгийн салбарыг богино хугацааны зээлжих эрхээр хангах боломжтой болох юм.
2008 оны санхүүгийн хямралаас хойшхи хугацаанд Хятад улсын Төв банк үндэсний валют солилцох 11 гэрээг бусад орнуудтай байгуулжээ. Ийм гэрээг тус улс Өмнөд Солонгос, Хонконг, Малайз, Беларусь, Индонез, Аргентин, Исланд, Сингапур, Шинэ Зеланд, Узбекистан болон Монгол Улстай байгуулсан валют солилцооны гэрээний нийт өртөг нь 834 тэрбум 200 сая юаньд хүрсэн байна.
Б.Адъяахүү
Эх сурвалж
Монцамэ