Долларын хадгаламжаа үндэсний валют руу шилжүүллээ
2012.06.11

Долларын хадгаламжаа үндэсний валют руу шилжүүллээ

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер хувийнхаа хадгаламжийг үндэсний мөнгөн тэмдэгт песо руу шилжүүлэх тухайгаа мэдэгдлээ. АНУ-ын мөнгө болгож хадгалахаас илүүтэй песо ашигтай байгаа талаар тэрээр онцолжээ. Аргентины инфляцийн түвшин маш өндөр байгаа бөгөөд жилийн 25 хувьтай тэнцэж байгаа учир ихэнх иргэд доллараар мөнгөө хадгалахыг эрхэмлэдэг байна. Төв банкныхаа мөнгөний нөөцийг хэвийн хэмжээнд барихын тулд Аргентины Засгийн газар гадаад руу хөрөнгө гарах явдлыг зогсоох гэж хичээн ажиллаж байгаа юм. Эдийн засгийн хямра­лаас эмээсэн ихэнх хүмүүс зүгээр ч нэг ам.долларыг сонгоод зогсохгүй хадгаламжаа голдуу гадаадад байршуулдаг гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.