Нийт зээлийн өр 6,8 их наяд хүрчээ
2012.11.15

Нийт зээлийн өр 6,8 их наяд хүрчээ

Монгол улсын нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх сарынхаас 2.9 хувь буюу 192.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувь буюу 1808.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Тодруулбал 6867.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Төв банкны мэдээлснээр нийт зээлийн үлдэгдлийн 93.8 хувийг хэвийн зээл 4.5 хувийг чанаргүй зээл эзэлжээ.

Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар буурчээ.

Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх өнгөрсөн оны мөн үеэс 2.1 нэгж хувиар өсч жилийн 18.6 хувь болсон бол гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурч жилийн 16.0 хувь болсон гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.