Д.Ганхуяг: Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд
2013.01.03

2016 он гэхэд Нефть боловсруулах үйлдвэртэй болно

Монгол улсын их хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг МҮОНТ-ын "Цаг Үе, Үзэл Бодол" нэвтрүүлэгт оролцлоо.

Ахмад, дунд, залуу үеэсээ зөвлөгөө авч ажиллаж байгаа

Оюу толгойн Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцов /2012.12.28 ны өдөр/

Уул уурхайн салбар цаг хугацаатай уралдан урагшилж байгаа талаар сайд ярилцлагын эхэнд онцлов. Уул уурхайн яам нээлттэй байх зарчим баримтлаж ажиллаж байгаа гэв.

Д.Ганхуяг: Дэлхийн зах зээл дээр одоогоор нүүрсний үнэ уналттай байна. Энэ бол гаднаас европын хямралтай холбоотой. Цаашдаа төмөр замаар зөөх юм бол олон улсад гаргах боломжтой болно тэгснээр үнэ маань нэмэгдэх боломжтой юм.

Уул уурхайгаас болоод малчид маань хохирч байгаа нь ойлгомжтой юм. Манай яам хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.

Оюу толгойн Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үгний хэсгээс

Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ашигт малтмалын салбараас орох орлогыг ард түмэндээ тэгш, ил тод хүртээх зорилгод хүргэх бодитой алхам болж байна.

Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмал 80 хувиар, нийт экспортын өсөлт 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 20 хувиар тус тус нэмэгдэж, Монгол Улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болох юм.

Цаашлаад Монгол Улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах, салбарын техник-технологийн болоод менежментийн түвшинг бүхэлд нь дээшлүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж хөгжлийн шинэ шатанд гаргаж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна гэж үзэж байгаагаа хэлэхэд таатай байна. /Хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншихаар бол гарчиг дээр дарна уу?/