Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.01.01

21-р зууны томоохон бүтээн байгуулалт Оюу Толгойн баяжуулах үйлдвэр

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба  төслийн талбайд болсон Оюу Толгойн Баяжуулах үйлдвэрийн нээлтэд хүрэлцэн ирсэн билээ.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба

Дэлхийн монгол улс 20-р зуунд нэг том бүтээн байгуулалт хүлээн авсан нь Эрдэнэт үйлдвэр байсан. Харин 21-р зуунд  хоёрдох томоохон бүтээн байгуулалтыг хүлээж авч байгаа нь Оюу Толгойн баяжуулах үйлдвэр болж байна.

Оюу Толгойн үйлдвэр  ашиглалтанд орж байгаа нь монголын уул уурхайн салбарт нэг том дэвшилийг авчирч байгаа юм. Дэлхийн олон улсын өндөр хөгжилтэй орны техник технологийн онцлог, орчин үеийн шинэ арга технологоор боссон энэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж байгаа нь Монгол улсын уул уурхайн салбар дэлхийн түвшинд хүрч байгааг харуулж байна.

Хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй, ард түмэндээ өгөөжтэй уурхай болгон авч явах үүрэг хүлээж байна. 

Монголын уул уурхайн салбар нөөц ихтэй, ул геологийн нөхцөл нь боломжийн сайхан орд газартай боллоо. Монгол улсын хөгжил цэцэглэлт энэ орд газраас ихээхэн шалтгаална.

Энэ бол манай ард түмний ахуй амьдралыг дээшлүүлээхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Бид өнгөрсөн өдрүүдэд  эрдэнэт үйлдвэрт бүх ачааг үүрүүлж ирлээ. Одоо эрдэнэтээс нэг дахин том хүчин чадалтай уурхай ашиглалтанд орж байгаа нь Монголчуудын хувьд их завшаантай тохиолдол.

Үүнийг бид хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй, ард түмэндээ өгөөжтэй уурхайн болгон авч явах үүрэг хүлээж байна.