Өмнийн говьд Монголын хамгийн том баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо
2012 оны 12 сарын 27 Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нээлт
2012.12.28

Өмнийн говьд Монголын хамгийн том баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо

Оюу толгой төслийнхөн ирэх онд эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн боллоо. Учир нь, дэлхийд дээгүүрт бичигдэх, Монголын хамгийн том, хамгийн өндөр технологи бүхий баяжуулах үйлдвэрийг «Оюу толгой» ХХК-ийн хамт олон барьж байгуулан, өчигдөр нээлтээ хийв.

Үйлдвэр ашиглалтад орсноор 2013 оны эхний улиралд баяжмалаа үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа бөгөөд тус хамт олон ирэх оны эхний хагаст дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ үйлдвэр хоногт 96 мянган тонн түүхий хүдэр олборлон баяжуулж, жилд 35 сая тонн баяжмал  үйлдвэрлэх  хүчин  чадалтай  ажээ.

Монголд, тэр дундаа өмнийн цэнхэр говь дахь энэхүү бүтээн байгуулалтын нээлтийн ёслолын ажиллагаа хүн бүхний анхаарлыг татаж байсан нь лавтай. Өчигдөр болсон арга хэмжээнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, «Оюу Толгой» ХХК-ийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгуу.хлагын төлөөлөгчид оролцсон.

Үнэ цэнтэй баялгийн маань баталгаа

Баяжуулах        үйлдвэрийн        үйл ажиллагааг        эхлүүлэх        асаалтын товчлуурыг " УИХ-ын      гишүүн, Камерон Макрей, «Оюу толгой»-н ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар дарсан нь энэ бүтээн байгуулалт салбартаа төдийгүй улс орны хөгжилд ач холбогдолтойн илэрхийлэл биз ээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ «Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугадаандаа хийгдэж, баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж байгаа нь дээдсээс хойч үеийнхэндээ үнэ цэнтэй баялгийн маань баталгаа, олон улсад нэр хүнд бүхий Рио Тинто компанийн санхүүжилт босгох туршлага, менежментийн чадварын үр дүн гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна” хэмээн онцлов.

Түүний хэлсэнчлэн Оюу толгой төслийн бүтээн байгуудалтад НҮБ-ын гишүүн 44 орны 18 мянга орчим ажилтан ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээн ажилладаг. Тиймдээ ч баяжуулах үйлдвэрийг 2009 оны наймдугаар сараас эхлэн барьж, маш богино хугацаанд үүдийг нь нээснээр техник хэрэгслүүд нь хүнгэнэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.