Ажил хэрэгч санал хэлье, үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгөөрэй
Д.Ганхуяг: Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд
2012.12.28

Ажил хэрэгч санал хэлье, үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгөөрэй

Д.Ганхуяг (Уул уурхайн сайд):

-Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр энэ том төслийг хөдөлгөх хүч болсон зэс баяжуулах үйлдвэрийг нээж байгаа нь сайн хэрэг. Хэрэв ирэх онд үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу ажиллавал Монгол Улсын зэсийн экспорт 30, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 80, ДНБ-д эзлэх уул уурхайн салбарын үйлдвэрлэл 20 хувиар өсөх таамаг бий. Гэхдээ би нэг нөхөрсөг зөвлөлгөө, ажил хэрэгч санаа хэлэхийг хүсэж байна. Энэ үйлдвэрийг ойрын хугацаанд Улсын комисст хүлээлгэн өгөх хэрэгтэй.