Баруун Цанхийн хэлэлцээр эхэлсэн үү ?
2012.07.23

Баруун Цанхийн хэлэлцээр эхэлсэн үү ?

Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголын шинэ парламентаас эмээж байгаа талаар “Asiaminer”, “Reuters”, “Miningweekly” зэрэг агентлагууд мэдээлсэн байв. Учир нь өмнөх Засгийн газрын хийж эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүд шинээр бүрэлдэж буй төрийнхөнд эхнээсээ таалагдаагүй болохоор одоо хэрхэн өөрчлөгдөхийг гадны түншүүд анхааралтай ажиглаж байгаа аж.


Үүний хажуугаар Таван толгойг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах ажил яг одооноос буцалж эхэллээ гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар “Пибоди энержи”, “Оросын төмөр зам” ХНН, “Шинхуа” групп зэрэг дэлхийн томчуудтай их ажлын эхлэлийг тавих зургаан тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээрийг үзэглэж эхэлсэн гэж олон улсад шуугиж байна.

Энэхүү ажлыг манай талаас “Эрдэнэс Таван толгой” компани хариуцан ажиллаж байгаа. Гэтэл хөрөнгө оруулагчид тус компанийн хүчин чадалд эргэлзэж, шалгах хандлага үзүүлж байна. Ялангуяа Баруун Цанхид өрнөж буй их тулааныг оросууд өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Монголын эрх баригчидтай ойртохыг эрмэлзэж байгаа. Тэдний хувьд “Шинхуа” группийн 40 хувийг авах санаархлаа нуухыг ч оролдохгүй байна гэжээ.

Үүнээс гадна Оюу толгойд үйл ажиллагаа явуулдаг “Айвенхоу Майнз” компани нэрээ өөрчилж “Turquoise Hill Resources” болгосон нь олон улсын анхаарлыг Монголын говь руу чиглүүлж байна. Тиймээс энэ хагас жилд хөрөнгө оруулагчид Монгол руу болсон ч, болоогүй ч зүтгэх болно гэж бичсэн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.