Солонгосчууд манайд мод тарина
Манай улсын нутаг дэвсгэрт эрчимжиж буй цөлжилттэй тэмцэхээр "Монголын мөрөөдлийн ой" төслийг "Касстаун" ХХК-иас санхүүжүүлэн зохион байгуулж байна. Монголд анх Cass шар айргийг нийлүүлж эхэлсэн тус компани төслийнхүрээнд Төв аймгийн Эрдэнэ суманд 150 мянган ширхэг мод тарих юм.Манай орны агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулжбуй энэ ажлыг нь өндрөөр үнэлж өнгөрсөн баасан гаригт тус компанийнзахирал Байк Вүү Хюүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас талархлын бичиг гардуулсан юм. Байк Вүү Хюүн "Хэдийгээр манай компани пиво үйлдвэрлэдэг боловч нийгэмд олон ашиг тустай ажил явуулахыг хичээж ажилладаг.Хүүхэд, өндөр настнуудад хандсан ажил зохиож байсан бол энэ удаа Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулахад бага боловч хувь нэмэр оруулахыг зорьж мод тарихаар болсон. Ганцхан Монгол оронд биш, дэлхий нийтэд цаг агаар дулаарч, цөлжилт явагдаж байна. Монголоос Солонгос улс руу их хэмжээний элсний нүүдэл ирдэг. Тиймээс нэг дэлхий дээр амьдарч байгаа бид бүгдээрээ энэ ажилд оролцож, адилхан хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна" гэлээ.