2010.03.16

Н.Энхболд: Загас барьдаг байсан бол одоо загас хамгаалдаг болоод байна

“Төрийн түшээ” булангийнхаа энэ дугаарт УИХ-ын дэд дарга Н.Энхболдыг урьж ярьлаа.

-Саяхан эмэгтэйчүүдийн баяр болоод өнгөрлөө. Та гэр бүлийнхнээ яаж баярлуулав?

-Би саяхан Хятад явсан юм. Энэ үеэр мартын найман тохиолоо. Манайохин тэнд оюутан, гэргий маань бас хамт очсон. Бээжинд гэргий, охин хоёроо хоолонд оруулж, гарын бэлэг авч өгех шив дээ.

-Амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөруүлж байна вэ?

-Ерөнхийдөө салхинд гарах, гэр орныхонтойгоо байх дуртай болж байна. Өвөл найз нөхөдтэйгөө нийлээд чадсан чадаагүй малгайн үс сэргээгээд, aн авд явах санаатай. Гэхдээ сүүлийн үед зав зай нь муу байна. Залуудаа загас жараахай сүрхий сайн хөөцөлддөг байсан бол одоо бүр ховордоод байгаа. Харин ч эсрэгээр нь би Эгүүрийн голын бэлчир хавьд байдаг Байгаль хамгаалах “Монголын тул” сангийн төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг.
Тул их ховордсон амьтан. Үүнийг хамгаалах, үржүүлэх, судлах ажлыг АНУ, Францын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран дөрвөн жил хэрэгжүулээд дууссан. Дахиад үргэлжлүүлээд явахдаа намайг ахлагчаараа ажиллаач гэсэн юм. Загасыг нэг хэсэг барьдаг байсан бол одоо хамгаалдаг ажилд ороод явж байна гэх үү дээ.

-Тул хэр үржиж байна вэ?

-Загасыг үржүүлэх нь нарийн төвөгтэй асуудал л даа. Тулыг яаж уржуүлдэг талаар туршлага байдаггүй юм билээ. Манайд байршлыг нь тогтоогоод, идэш тэжээл ямар газар үржиж байгааг нь давхар судалж л байгаа. Туйлын зорилго нь үржүүлэхдээ бус хамгаалахдаа байгаа. Судалгааны сонирхолтой ажлууд хийгдсэн байдаг юм билээ.

-Хэчнээн төрлийн тул манайд байна вэ?

-Эрдэм шинжилгээний байгууллагын үүднээс бус хувийн зүгээс хэлэхэд тулын хоёр төрөл л байх шиг байна. Хөвсгөл, Хангайн нурууны голуудаар байдаг тулууд нь нэлээд бахим зузаандуу. Зүүн талаар Халх гол, Хэнтий чиглэлийн тул нь нарийхан. Амьтны зүйл анги талаасаа эдгээр тул бараг нэг төрлийнх болов уу.

-Хустайн нурууны тахь цогцолборыг та ахалдаг. Тахь хэр үржиж байна вэ?

-Анх 10 гаруй тахь нутагшуулсан шүү дээ. Одоо төл нь гараад бараг 300 дөхөж байна. Их сайн үржиж байгаа. Бид зөвхөн Төвийг үржүүлэх хамгаалах төдийгүй Хустайн нуруунд иж бүрэн судалгааны ажлууд хийнэ. Монголын тусгай хамгаалалттай газруудаас үйл ажиллагаа нь хамгийн сайн явж байгаа нь Хустайн нуруу. Хустайн нуруунд жижиг жуулчны бааз, Голландын Засгийн газраас төсөл өгдег. Энэ хоёр байгууллагын мөнгийг нийлүүлж байгаад харьцангуй бага хэмжээний газарт Монгол улсын нутаг дэвсгэрт мөрддөг нормативаас 10 дахин илүү байгаль хамгаалагчаар хамгаалуулдаг юм. Орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо ч энд байдаг.

Энэ бүхний үр дүнд Хустайн нурууны ажил сайн явагдаж байгаа юм. Бид цаашдаа тахийг өөр газар суурьшуулах боломжийгсудалжбайгаа. Их сонирхолтой ажил шүү. Энэ цогцолборт гадаад дотоодынхон очих дуртай байдагт сэтгэл хангалуун байдаг. Хамгийн гол нь анхны зориулаптаар нь байгалиа хамгаалах сэтгэлтэй улс ажиллаж ирсэн юм билээ. Энэ хүмүүсийн ажлын үр дүн гарч байгаа гэж бодож байна. Би бол өдер тутмын ажилд нь оролцоод байдаггүй, жилдээ нэг хоёр л очдог л доо.

-Байгаль хамгаалах талаар та сайн ажиллаж байгаа юм байна аа?

-Яагаад ч юм, хүмүүс надад өөрсдөө энэ саналыг тавьсан юм. Бодвол Хустайн нурууны цогцолбор ажлын сургаар энэ саналыг тавьсан болов уу. Аль алиных нь итгэлийг алдчихгүй юмсан гэж боддог юм. Олон жил загас жараахай хороолцожявсан юм одоо үржүүлэх дээр нь санаа тавин ажиллаж нүглээ наминчилж байна гэхүүдээ. /инээв./

-Чуулганы завсарлагаар та юу хийв. Амарч, алжаалаа тайлж амжив уу?

-Чуулганы завсарлагаан бол амралт биш юм. Тиймээс чуулган завсарлангуут тойргийнхоо зургаан сумаар яваад ирлээ. Хууль сурталчлах, өнгерсөн чуулганаар хийсэн
Бас Цагаан сарын өмнөхөн нутгийн хөгшчүүдтэй уулзлаа. Дараагийн долоо хоногийн дундуур дахин тойргийнхоо сумдаар явна.

Ирэх чуулганаар хэлэлцэх асуудлуудад иргэдийн байр суурийг сонсож, хамтарсан Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг юу гэж дүгнэж байгаа талаар харилцан санал солилцох юм. БНХАУ-аар явж, хөрөнге оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа Монголын компанийн залуучуудтай хамт гангийн, коксжуулах үйлдвэр үзэж ирлээ. Цаашдаа бид нүүрсээ дангаар нь зеегөөд байхгүй. Манайд нүүрсний их нөөц байна. Ер нь боловсруулж, бүтээгдхүүн гарган авч, аж үйлдвэр хөгжүүлж, ажилтай болгож, нэмүү өртөг бүтээх асуудлаар манай гишүүд өөр өөрсдийн шугамаар судалж байгаа.
Би дэлхийд томд орох хоёр үйлдвэрээр явж үзээд ирлээ. Хаврын чуулганаар ярих гол асуудлын нэг нь Таван толгойн нүүрсээ яаж ашиглах вэ, дэд бүтэц нь ямар байх юм гээд олон зүйл ярина. Үүн дээр өөрийн гэсэн мэдлэг ойлголттой байх шаардлагатай. Дээр нь чуулгантай үеэр хийж амждаггүй ажлуудаа амжуулаад авъя гэж бодлоо. Би Хоршоодын нэгдсэн холбооны тэргүүний ажилтай. Үүнтэй холбоотой хурал зөвлөгөөн хийж, Хоршоодын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд ажил байна.

Хустайн байгаль хамгаалах цогцолбор газрын ТУЗ-д байдаг юм. Хустайн нурууг тойроод Төв аймгийн гурван сумд манай төсөл цогцолбороос ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх талын дарга Д.Дэмбэрэл aлбан ёсоор Солонгос улсад айлчлал хийсэн. Даргын эзгүйд би УИХ-ын ажлаа хариуцан үлдсэн юм. Өдөр тутмын ажил энд мундахгүй л дээ. Чуулганы завсарлагаар иймэрхүү ажлууд амжуулаад байж байна даа.

-Та цэргийн албы хаана хаасан бэ? Цэргийн баяр дөхөж байгаатай холбоотой тэр үеийн дурсамжаа! ярихгүй юу?

-Би цэрэгт алба хаагаагүй юм. Хэвлэлийн мэргэжлийн хүн би. 1960-аад оны сүүлээр өнгөт хэвлэл цоо шинэ технологи гарч байлаа. Төр, засгаас боловсон хүчин бэлтгээд тэр чиглэлээр нь дагнан ажиллуулдаг. Жишээлбэл мэргэжлийн хүмүүсийг цэрэг татлагаас чөлөөлдөг ч юм уу, Би тэр үед нь таарсан юм. Цэрэгт татагдаад, нэг едөр алба хаагаад, Сайд нарын зевлелийн тогтоолоор хэвлэлийн инженер мэргэжлээрээ челөөлөгдөж байсан түүхтэй.

-Өнөөдөр хэвлэл их хөгжсөн. Хэвлэлийн инженер хүний хувьд хэвлэлийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-1990 онд Монгол хэвлэл нэгтгэл анх байгуулагдаж, одоогийнхоор салбар хариуцсан агентлаг байсан юм. Тэр үед зах зээлийн харилцаанд шилжүүлэх ажил Монгол хэвлэл нэгтгэлд ноогдсон. Тэр ажлыг муугүй хийгдсэн юм уу гэж би боддог юм. Бид хэвлэлийн үйлдвэрүүдийг хувьчлахдаа цаашдаа биеэ дааж яваад байхаар бодож хийсэн. Зарим хүмүүс технологийн салбаруудыг тус тусад нь салгая гэж байсан. Жишээ нь өрдгийг нь нэг хэсэг ч гэдэг юм уу. Гэвч энэ нь болохгүй юм гээд иж бүрэн дамжлагатай нь хувьчилж байсан юм. Манай хэвлэлийн салбар аж үйлдвэрийн салбар дотроос хамгийн түрүүн өндийсэн. Мэдээж өнөөдрийн хэвлэлийн технологитой харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай л даа. Харамсалтай нь хэвлэлийн үйлдвэрээ дэмжих бодлого байгаагүй.
Намайг ЗГХЭГ-ын дарга байх үед нэг бодлого гарч байсан. Мөн П.Жасрай гуайн Засгийн газрын үед би Хэвлэлийн нэгтгэлийн захирал байхдаа Данийн Засгийн газрын тусламжтайгаар анх “Челөөт хэвлэл” санг олон нийтийн статустай төрийн бус байгууллага хэмээн байгуулж байсан юм. Энэ харин сайн явж, сонин хэвлэл хөпжихөд үйлдвэрлэлийн талаасаа тодорхой хэмжээгээр түлхэц болсон гэж боддог юм.

-Та юу сонирхож цуглуулдаг вэ?

-Цуглуулга гээд байх зүйлгүй. Гэрээр дүүрэн ном л байх шив дээ. Хүн өргөн хүрээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр дундаа улс терийн ажил хийж байгаа хүн асуудлыг олон талаас нь шийдэх, бас ойлголттой байх хэрэгтэй. Тиймээс янз бүрийн л ном цуглуулан уншдаг. Бас зарим зохиолчийн номыг гарвал заавал авч уншина. Тухайлбал би Д.Цэнддоогийн бичсэн зүйлүүдийг унших дуртай.

-Ангийнхантайгаа нийлж тоглох наадах юм уу?

-Бид мягмар гариг болгон хотын захиргааны биеийн тамирын зааланд сагсаи бөмбег тоглодог юм. Харамсалтай нь цөөхөн хүмүүс ирэх юм. Одоо ч бид эрүүл мэндээ л бодож тоглож байна шүү дээ. Түүнээс бус спортын амжилтын төлөө тоглоно гэж юу байхав.

-Хэр олон найзтай вэ, та?

-Амьдралын явцад олон нөхцөл байдалд танилцаж нөхөрлөне. Тэгээд цаг хугацаа, эрхэлсэн ажлын эрхээр хүн салж явна. Гэхдээ амьдралын ямар ч цаг мөчид жаргал зовлонгоо хуваалцдаг, бие биеийгээ загнаж, өрөвдөж, өмгөөлж чаддаг найзууд байна. Тийм найзуудын хүчинд л амьдрал сайхан байгаа юм шүү дээ. Яахав, албан тушаалтай явж байхад найз, больчихоор танил, зарим нь ч танихгүй болчихдог улс зөндөө л бий. Тэглээ гээд тэр хүмүүсийг яалтай билээ. Шигшигдсэн найз нартайгаа амьдралынхаа эцэс хүртэл үерхэнэ дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.