2012.05.16

738917 иргэн сая төгрөг авна гэжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, эсвэл хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт хийсэн иргэдийг бүртгэж хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах ажлыг эхлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу хувьцаагаа худалдах иргэдийг энэ сарын 20-н хүртэл харьяа хороо, дүүрэг дээр бүртгэж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 738917 иргэн хувьцаагаа худалдахаар  бүртгүүлсэн байна. Тодруулбал иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах, 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргаад байгаа аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.