Тавантолгойгоос хувьцаа ирэх үү аль эсвэл мөнгө үү
С. Бямбацогт: Мушгин гуйвуулдаг нь зарим гишүүнийх үү гэхээс биш,ардчилсан намын байр суурь биш байх
-Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар иргэн бүртээ 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь хишиг хүртээнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасаныг хүн бүхэн мэдэж байгаа. Үүнийг л бид биелүүлэх гэж зүтгэж байгаа. Угаасаа Тавантолгой бол манай стратегийн хамгийн том ордоос гадна хамгийн хурдан эдийн засгийн эргэлтэд орох бололцоотой нь. Гагцхүү хувь хишгээ хувьцаа хэлбэрээр үү, бэлэн мөнгө хэлбэрээр авах уу иргэддээ сонголт олгох нь чухал. Хувьцаа эзэмших нь хувьцаагаа, бэлэн мөнгө бол түүнийгээ авах нь аваг. Түүнээс биш харьцаа авахгүй гээд байхад нь заавал ав гээд тулгаад байх утгагүй. Үүнийг манай намын болон УИХ-ын гишүүдийн ихэнх нь дэмжиж §айгаа байх. Энэ бол намын амлалт биелүүлэх гэж мэрийж байгаа зүйл биш. Ганц нэгхэн гишүүн зориуд мушгин гуйвуулж байгаа тал бий. Тэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг унших хэрэгтэй л дээ. Хөтөлбөрт нэг сая төгрөгийн хувьцаан дээр нэмэх нь 1.5 сая төгрөгийг бэлнээр гээд нийлээд 2.5 сая төгрөгийг иргэн бүрт хүртээнэ гэж байхгүй. Харин 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь хишиг хүртээнэ гэж бий. Цагаан дээр хараар бичсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх гэж байгаа болохоос биш өөр зүйл яриагүй. Хаана байна тэр, 2.5 сая төгрөг гэж тэмдэглэсэн юм. Олоод ир л дээ. Ингэж мушгин гуйвуулдаг нь зарим гишүүнийх үү гэхээс биш, Ардчилсан намын байр суурь биш байх.
Су.Батболд: Зөвшилцсөнөө сарын дараа няцааж болохгүй
-2012 оны төсвийг батлахдаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас бусад иргэнд хувьцаа санал болгоно гэж тусгасан. Харин иргэд хувьцаа эсвэл бэлэн мөнгө авах эсэхээ сонгох хувилбараар төсвийг баталсан. Тэгэхээр сонголтыг иргэдэд өгч байгаа хэрэг. Үүнийг уг нь МАН болон АН зөвшилцөж байж гаргасан зүйл. Одоо үүнийгээ өөрчлөх гээд байгааг ойлгохгүй байна. Зөвшилцсөн асуудлаа сарын дараа няцаахыг манай намын бүлэг зөвшөөрөхгүй. Төрийн ажил гэдэг өнөөдөр нь шийдчихээд маргааш нь гаргасан шийдвэрээ өөрчлөөд байдаг зүйл биш. Намынхаа амлалтыг биелүүлсэн юм шиг харагдахын төлөө иргэдэд тулгалт хийж болохгүй биз дээ.
Э.Мөнх-Очир:Хөөрхийс хувьцаа гэж орилоод байгаа юм
-Ардын намын мөрийн хөтөлбөрт 1.5 сая төгрөг гэж тусгасны дагуу иргэдэд олгож байгаа хэлбэр шүү дээ. Гэтэл үүний нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр гаргачих юм бол Ардчилсан намынхан амлалтаа биелүүлсэн юм шиг харагдах гээд байгаа тул хөөрхийс хувьцаа гэж орилоод байгаа юм. Энэ бол яахав улс төрөө хийж байгаа хэрэг. Эцсийн дүндээ бол аль ч нам нь юу гэж ярьсан хамаагүй ард түмэндээ зөв хэлбэрээр олгох нь зүйтэй. Би зөв хэлбэрийг юу гэж ойлгож байгаа гэхээр бэлэн мөнгөнөөсөө илүү урт удаан хугацаанд ашиг шимийг нь хүртээд байж байх бололцоог нь бодолцох нь зөв гэж үздэг. Тэгээд ч манай намын амласан 1.5 сая төгрөгийн нэг хэсгийг хувьцаа хэлбэрээр өгөхөд болохгүй зүйлгүй. Хэрвээ иргэд хувьцаанаас татгалзаж байгаа бол түүнийгээ зарж борлуулж мөнгө болгон хөрвүүлэх бас нэг боломж ч бий шүү дээ. Ер нь ард түмэндээ хэлэхэд хувьцаа байх юм бол урт удаан хугацаанд ашиг шимийг нь хүртэх, нэг сая төгрөг байтугай их мөнгийг богино хугацаанд тэндээс авах бололцоо байгаа юм шүү дээ. Даанч өнөөдөр амьдрал хэцүү байгаа зарим хэсэг нь шууд бэлэн мөнгөөр нь авахыг хүсч л байгаа байх. Энэ бол хүний эрхийн асуудал тул ямар ч хэлбэрээр авах бололцоог нь нээж өгөх ёстой.
О.Чулуунбат:Амлалт биелүүлэхийн тулд УИХ-д суугаагүйг гишүүд ойлгож байгаа
-УИХ-ын анх гаргасан тогтоолыг зөв зүйтэй сайн тооцоо хийсэн, гадаад дотоод эдийн засаг санхүүгийн байдлыг зөв тооцсон шийдвэр гэж боддог. Тавантолгойн 10 хувийг иргэдэд тэгш хуваарилж, харин дараагийн 10 хувийг нэрлэсэн үнээр зарахыг зөв гэж болж байгаа. Тэгвэл иргэд, компани бүгд худалдаж авахад нээлттэй байх юм. Энэ бол зөв сонголт. Хэрвээ хоёр дахь 10 хувиа хөрөнгийн зах зээл дээр зарах юм бол иргэдэд олгосон хувьцааны үнийг дээш нь татаад ирэх бүрэн бололцоотой. Яагаад гэвэл стратегийн том инвестер орж ирнэ. Тэр бас хувьцаа зарах тул үнийг өсгөнө, Учир нь Монголын Засгийн газар Тавантолгойнхоо зөвхөн 10 хувийг иргэддээ тарааж байгаа. Бусдынх нь их үнэтэй сайн баялаг гэдэг утгаараа дэлхийн хөрөнгийн зах зээл дээр яалтачгүй үнэ нь өсөх тул манай иргэдийн хувьцааны үнэ ч гэсэн өсөх болно. Хамгийн гол нь намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтыг биелүүлэхийн төлөө бус иргэдэд наалдацтай, амьдралыг нь дээрдүүлэх ажлууд байх ёстой. Намынхаа амлалтыг биелүүлэхийн тулд УИХ-д суугаагүйг гишүүд ойлгож байгаа байх.
Б.Батбаяр: “1,5 сая төгрөг олгох ажлын хүрээнд”гэж бичсэн нь МАН -ын амлалт болчихоод байна
-Эдийн засгийн байнгын хороон дээр байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг манай нам бүлгийнхээ хурлаар хэлэлцье, гээд хойшлуулсан юм.Тэгээд бүлгээсээ Ажлын хэсэг гаргачихсан байна. Тэд Тавантолгойн асуудлыг хэлэлцээд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан Ажлын хэсгийнхэнтэй ярилцана, С.Бямбацогтоор ахлуулсан нөгөө Ажлын хэсгийн дүгнэлтэд иргэдэд хувь, хувьцаа олгох асуудлыг "1.5 сая төгрөгийг олгох ажлын хүрээнд" гэж бичсэн байна билээ. Энэ нь МАН-ын сонгуульд амласан мөрийн хөтөлбөр. Харин нэг сая төгрөгийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлнэ гэж манай нам амласан. Уул уурхайн томоохон компаниас нэг сая төгрөгийн хувьцааг иргэд үнэгүй эзэмшүүлнэ гэсэн манай намын мөрийн хөтөлбөр байгаа юм. Бид үүнийгээ оруулах ёстой шүү дээ. Гэтэл МАН сонгуулийн амлалтынхаа нэрээр оруулж ирсэн. Тиймээс маргаан үүссэн. Хоёрдугаарт хувьцааны нэрлэсэн үнийг УИХ тогтооно гэж байхгүй. Энэ нь хувьцаат компаниудын дотооД хэрэгт хөндлөнгөөс орж байгаа хэлбэр. Тавантолгойн гурван тэрбум хувьцааг иргэдэд олгох юм байна. Хуш.цаа авах уу, нэг сая төгрөг авах уу гэхээр түүний нэрлэсэн үнийг 900 орчим төгрөгөөр тогтоожээ гэсэн үг. Уг нь хөрөнгийн биржид хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох ёстой. Гэтэл УИХ хувьцааны нэрлэсэн үнийг бүр хуульчлан тогтоох гэж буй нь хууль бус. Нэг хувьцаа 900 орчим төгрөг гэдэг чинь бодит үнэ мөн үү. Уг нь зүүн Цанхийн харьцаанаас иргэдэд өгнө гээд байгаа атал ингээд үнийг нь тогтоочихоор нийт Тавантолгойн ханга болчихоод байна.
Ц.Баярсайхан: Тал еэвэнгийн үлгэрээр ард түмнийг луйвардах нь
-39 дүгээр тогтоолоор иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэсэн. Дээрээс нь иргэн бүртээ баялгаас 1.5 сая төгрөг олгоно гэсэн. Гэтэл үүнийгээ нэг юм болгосон уг төсөл маань тал еэвэнгийн үлгэр шиг болчихоод байна. Хувьцаа өгсөн болоод, дараа нь түүнийг нь зарж сая төгрөг болгох замаар ард "түмнийг луйвардах нь. Энэ бол төрийн том луйвар. Уг нь энэ асуудлаар төрийн бодлого гаргасан шүү дээ. Гэтэл одоо иргэдэд хувьцаа нэртэй цаас харуулсан болоод түүнийгээ аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгнө, эсвэл төр авна гэх юм. Нэг юмыг гурван хүнд зэрэг худалдах нь. Тиймээс л Ардчилсан нам завсарлага авч, энэ асуудлаар сайн ярилцсан. Учир нь Эдийн засгийн байнгын хорооны оруулж ирсэн төсөл анхны хувилбараасаа 180 хэм өөрчлөгдсөн байсан.
С.Эрдэнэ: Бүгдийг эргэж харах үүднээс АН завсарлага авсан
-Одоо зөвхөн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудал үлдээд байгаа. Аж ахуйн нэгжүүдэд өгөх арван хувийг иргэдэд нэмж өгөөд 20 хувь болгоё. Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа буюу нэрлэсэн үнээр нэг саяас доошгүй үнэлгээ бүхий хувьцаа олгоё гэж байгаа. Харин түүнийгээ иргэн хүн хадгалах уу, худалдах уу гэдгээ өөрөө шийднэ. Худалдах гэж байгаа бол тэр хувьцааг нь төр эсвэл үндэсний компаниуд авна гэж л тусгасан. Бүр үүнд зориулаад улсын төсөвт 470 тэрбум төгрөг суулгасан. Нэгэнт шийдэгдчихсэн асуудал.-Одоо 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Гэхдээ энэ тогтоолын тухайд ярих асуудал олон байгаа. Яагаад гэвэл хэрэгжилт нь хангалтгүй. Зөвхөн иргэн аж ахуйн нэгжид хувь хэмжээ олгохоос гадна Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой маргаан байна. УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолд Тавантолгой орд дээр "Эрдэнэс Тавантолгой" төрийн өмчит компанийг байгуулж, түүнд ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэ гэсэн. Гэтэл тус лицензийг аль хэдийнэ хуваачихсан. Одоо бас баруун, зүүн Цанхи гээд хуваах гээд бас л бэлтгэчихсэн байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад өгөх хувиа хүртэл зарласан байх жишээтэй. УИХ-ын 39 дүгээр тогтоол олон заалтаар зөрчигдчихсөн явж байгаа. Энэ бүгдийг эргэж харах үүднээс Ардчилсан нам Тавантолгойн асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан.
Д.Ганхуяг: Найруулгын чанартай зугтаад байх хэрэггүй
-2012 оны улсын төсөв батлагдах үед хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон нэг сая төгрөгийн хувьцаа, 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөний асуудал байсан юм. Таван зуун мянга нь энэ оны эхний хагас гэхэд бүх иргэнд оччихно. Үлдсэн нэг сая төгрөгийг нь яах вэ. Мөнгө байхгүй. Тиймээс иргэдээр хувьцаа эсвэл мөнгө гэсэн сонголтын аль нэгийг нь хийлгэчихье гэж байсан. Гэтэл 39 дүгээр тогтоолыг өөрчлөх хуулийн төсөл өргөн баригдсан. Аж ахуйн нэгжид хувьцаа өгөхөө болиод ард түмэнд 20 хувь өгье гэсэн утгатай. Гэхдээ компаниудад хувьцаа эзэмших эрхийг нь байлгах юм. Яагаад гэвэл гаднаас мөнгө татвал инфляцыг сүйдэлнэ. Тиймээс Монголын тах зээлд байгаа үндэсний компаниудад зараад, бэлэн мөнгө авъя гэсэн иргэддээ өгье гэсэн. Ажлын хэсгээс "Ард түмэнд олгох 1.5 сая төгрөгийн хүрээнд" гэж томъёолсон асуудал бий. Зүгээр л найруулгын чанартай зүйл, Гэхдээ түүнээс зугтаад байх хэрэггүй. Угаасаа энэ оны улсын төсвийг дагаж гарсан 57 дугаар тогтоолд ч гэсэн тиймэрхүү утгатай зүйл бий. Түүнийг уншаагүй байсан, бүлгүүд нэгдсэн байр суурьд хүрээгүй учраас л маргасан.