2012.04.12
Я.Батсуурь, С.Ганбаатар нар Тавантолгойг иргэдэд тэгш бус хуваарилж байна гэв
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар тэргүүтэй иргэд хамтран “Эрдэнэс-Тавантолгойн” компанийн хувьцаа, “Хүний хөгжил” сангаас олгох нэг сая төгрөгийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэд Засгийн газар нэг сая төгрөг, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа хоёрын аль нэгээс сонголт хийлгэж байгаа нь иргэдийн эрх ашгийг хохироож байна гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Сонгуулийн өмнө хоёр нам байгалийн баялгийг иргэдэд тэнцүү хэмжээгээр хуваарилна гэж амласан.
Харин одоо Засгийн газрын шийдвэрээр бол тэнцүү хэмжээгээр хүртээх боломжгүй боллоо гэсэн юм. Иргэд хувьцаа авалгүйгээр бэлэн мөнгө авахаар болбол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг хувьцаа авах боломжтой хэдхэн хүмүүс эзэмшихээр байна гэж УИХ-ын гишүүн Я.Батсуурь онцоллоо.
Түүнчлэн оюутнууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа эзэмших боломжгүй болж байна гэв. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо удахгүй Засгийн газарт албан бичиг хүргүүлэхээр болсон байна. Ингэхдээ иргэдэд нэг сая төгрөг болон хувьцааны аль аийг нь өгөх ёстой гэж шаардах юм байна.
Хоёуланг нь өгөх боломжгүй гэж үзэж байгаа бол нэг сая төгрөгөө өгөх боломжгүйгээ хэлээд иргэдээсээ уучлал гуйх ёстой гэж Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонй тэргүүн С.Ганбаатар мэдэгдсэн юм. Мөн үнэгүй олгох ёстой “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг үнэлж байгаа нь буруу гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.