
2012.04.04
Сая төгрөгийг энэ сарын 20-ноос эхлэн олгоно
Засгийн газраас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг энэ сараас зургаадугаар сарыг дуустал 3 хувааж олгохоор шийдвэрлэсэн.
Үүнтэй холбоотойгоор мөнгө авах иргэдийн материалыг ирэх даваа гаригаас хүлээж авна гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн хэллээ. Тодруулбал энэ сарын 20-ноос эхлэн эхний ээлжийн 330 мянган төгрөгийн хувь хишгийг иргэдэд олгохоор болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.